2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭД ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны ээлжит хуралдааныг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулав. Дэд хорооны хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Г.Өлзийсайхан, айлын талаас Европын Комиссын Худалдааны асуудал хариуцсан Ерөнхий газрын Дорно дахины бүс нутгийг хариуцсан албаны дэд дарга Барт Кастерманс нар даргалж, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Оюуны өмчийн газар, Гаалийн ерөнхий газрын төлөөлөл болон Европын Комиссийн холбогдох газрын төлөөллүүд оролцов.

Хуралдаанаар талууд худалдаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын худалдааны бодлого, хөрөнгө оруулалтын орчин, боломж, хөрөнгө оруулагчдыг хамгаалах хүрээнд Хөрөнгө оруулалтын хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон “Алсын Хараа-2050” урт хугацааны бодлогын хэрэгжилт, мөн Европын Холбооны Дэлхийд гарах гарц стратеги, энэ хүрээнд түнш орнуудын дэд бүтэц, тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх механизмын тухай болон “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөл”-ийн асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.

Түүнчлэн, Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн хэрэгжилт, Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулах “Газар зүйн заалтын тухай хэлэлцээр”-ийн явц, цаашид авах арга хэмжээ, эрчим хүчний салбарын шинэчлэл, цахилгаан эрчим хүчний худалдаатай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, цаашид дурдсан асуудлуудаар тусгайлан уулзалт, арга хэмжээ зохион байгуулах замаар үргэлжлүүлэн эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Европын Холбоо нь Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш бөгөөд 2026 оны 10 дугаар сарын байдлаар талууд 966,9 сая ам.долларын худалдаа хийж, үүнээс экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89,1 хувиар нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
5 цагийн өмнө 48
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
6 цагийн өмнө 19
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 76
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 55
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 65
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 89
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 79
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 85
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 90
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 81
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 49
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 42
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 86
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 48
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 45
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 83
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 94
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 122
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 78
1 / 1