2026.10.01 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Монгол Улсын PISA-2025 үнэлгээний үндэсний үр дүнгийн танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо

Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвөөс Монгол Улсын PISA-2025 үнэлгээний үндэсний үр дүнгийн талаар зөвлөлдөх цуврал уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Боловсролын ерөнхий газар, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Боловсролын мэдээллийн технологийн төв, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Medle цахим сургуулийн нийт 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар PISA-2025 онцлог, үр дүн, PISA-2022-оос хойш гарсан үр дүн, ололт амжилт, алдаа оноог ярилцаж, оролцогчид байгууллагууд чиг үүргийн хүрээнд PISA үнэлгээний өгөгдөлд нарийвчилсан дүн шинжилгээ хийх, Тухайлбал, өндөр амжилт үзүүлсэн сургууль, багш, суралцагчдыг судлах, түгээн дэлгэрүүлэх, нийгэм-эдийн засгийн үзүүлэлтээр ялгаатай байгаа суралцагчдын хөгжилд онцгойлон анхаарч хамтран ажиллах чиглэлээр зөвлөлдлөө.

PISA-2025 нь 2022 оны үнэлгээтэй харьцуулахад математик, уншаад ойлгох зэрэг үндсэн үзүүлэлт тогтвортой хадгалагдаж, байгалийн ухааны дундаж оноо 2022 оныхтой харьцуулахад 12 оноогоор өсч, суралцагчдын сургуульд хандах хандлага, сэтгэл ханамжийн индекс 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өссөн, нийслэл, аймгийн суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү багассан зэрэг эерэг үр дүн гарсан. Гэсэн хэдий ч Монгол сурагчдын уншиж ойлгох чадвар (Reading literacy) хамгийн их анхаарал татсан, сайжруулах шаардлагатай үндсэн асуудал хэвээр байна. 

Монгол Улсын 15 настай сурагчид уншиж ойлгох чадварын сорилоор 374 оноо авсан нь ЭЗХАХБ (OECD)-ын орнуудын дунджаас эрс доогуур үзүүлэлт юм. 

Боловсролын салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сурагчдын уншиж ойлгох чадварыг сайжруулснаар бусад бүх хичээлийн (математик, байгалийн ухааны бодлого бодох) амжилт дагаж өсөх зүй тогтолтой тул сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн энэ чиглэлд өөрчлөх шаардлага тулгарч байгаа талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол Улсын PISA-2025 үнэлгээний үндэсний үр дүнгийн танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо
42 мин өмнө 5
Энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож байна
43 мин өмнө 3
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
45 мин өмнө 5
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
1 цагийн өмнө 37
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт боллоо
1 цагийн өмнө 4
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
1 цагийн өмнө 40
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
2 цагийн өмнө 41
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
2 цагийн өмнө 43
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
2 цагийн өмнө 40
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
2 цагийн өмнө 43
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2 цагийн өмнө 44
Азийн хөгжлийн банк эрчим хүчний шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана
2 цагийн өмнө 7
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
2026-09-30 42
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
2026-09-30 31
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
2026-09-30 25
Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн болж байна
2026-09-30 26
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
2026-09-30 27
БНСУ-ын Чүнчоннам-до мужийн Чонан хотын ХАА-н бодлогын хэлтсийн дарга Пак Жэ Ун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-09-30 26
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндэсний чиглэлийн төслийг өргөн барилаа
2026-09-30 43
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
2026-09-30 60
1 / 1