2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан аравдугаар сард болно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.28/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейтакынов Алмас Сейтакыновичийг хүлээн авч уулзлаа.

viber_image_2026-09-28_17-06-59-346

Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудын хэрэгжилтийг хангах, худалдаа, эдийн засгийн харилцаанд бодит үр дүн гаргах боломжтой төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.

БНКАЗУ-ын Астана хотноо энэ оны аравдугаар сарын 01-нд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан” болно. Тус хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд хэлэлцэх юм.

viber_image_2026-09-28_17-06-59-965

Шадар сайд Н.Номтойбаяр хоёр орны хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх өргөн боломжийн талаар онцоллоо.

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакыновичийн зүгээс хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцоог бодит төсөл, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 179,546 иргэнийг хамруулжээ
5 мин өмнө 0
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
19 мин өмнө 30
Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо
33 мин өмнө 3
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа
41 мин өмнө 5
Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа
54 мин өмнө 37
Хоёр алба хаагчийг амины орон сууцтай болголоо
55 мин өмнө 39
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан аравдугаар сард болно
1 цагийн өмнө 6
Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-09-28 70
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна
2026-09-28 62
Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
2026-09-28 21
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 23
Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
2026-09-28 23
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаковтай уулзлаа
2026-09-28 21
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа
2026-09-28 38
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо
2026-09-28 67
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
2026-09-28 23
ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа
2026-09-28 26
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-28 28
“Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
2026-09-28 63
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2026-09-28 59
1 / 1