2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

“Төмөр зам доогуурх автозамын Нүхэн гарц” төслийн хоёрдугаар байршил нь Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ4-тэй холбогдох бөгөөд авто зам болон хоёр нүхэн гарц бүхий бүтээн байгуулалт юм.



Авто зам нь 1.48 км урттай 2 урсгалтай, 4 эгнээ бүхий төсөл бөгөөд явган болон дугуйн замтай байх юм. Харин Нүхэн гарц нь тус чиглэлд хоёр байршилд баригдах бөгөөд Геологийн төв лаборатори орчим болон түүнээс урагш ТЭЦ4 -ийн салбар төмөр зам доогуур барина. Тус хоёр нүхэн гарц нь 5 метр өндөр, 28 метрийн урттай байхаар гүйцэтгэж байна.

01M3RFG7QC0M50VMQ0P6QDN31C-DJI_20260916101012_0012_D

Төслийн хүрээнд хууль эрхзүй, эдийн засаг, нийгмийн нөлөөлөл болон тухайн газар ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эрхийг хангах зэрэг олон талт байр суурь бүхий зөвшилцөх хэлцлийг өрнүүлж, өнөөдрийн байдлаар 21 нэгж талбарыг чөлөөлөн бүтээн байгуулалтыг үргэлжүүлж байна.

Төсөл ажлыг эхлүүлснээс хойшхи хугацаанд нүхэн гарцын их биеийг бүтээцийг суурилуулж, замын гэрэлтүүлэг, гэрлэн дохиог шинэчлэн, замын хайс хашааг барьснаас гадна ус зайлуулах шуудуу шугам холбож, цэвэр усны 600 шугам зэргийг шилжүүлэх ажлыг хийж байна. Төслийн нийт гүйцэтгэл 64 хувьтай байна.

01M3RF0E12XHZR8NKAP2RQKQQ5-DJI_20260916110201_0051_D__2_

Нүхэн гарцын бүтээн байгуулалт нь зөвхөн суурь байгууламж, замын хучилтаар хязгаарлагдахгүй, геологи, геодези зэрэг газрын доорх нөхцөл байдлын судалгаа, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холбоо, гэрэлтүүлэг, гүүр туннелийн бүтээц, ус зайлуулах систем зэрэг дэд бүтцийн цогц ажил юм.

01M3RF1B8120A57KZ43F60Y5ZK-DJI_20000428003002_0580_D

Геологийн төв лаборатори дахь байршлын Нүхэн гарц ашиглалтад орсноор жолооч нар Гурвалжингийн гүүр, эсвэл Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэх шаардлагагүй болж, тус нүхэн гарцаар Яармаг, Нисэхийн замтай шууд нийлэх боломжтой болно. Мөн тус зам ашиглалтад орсноор өдөрт 31 мянган машин нэвтэрнэ гэсэн тооцоо судалгаа гаргажээ


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1