2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Монголбанкны төлөөлөл mBridge төслийн Удирдах хорооны хуралд оролцлоо

mBridge төслийн Удирдах хорооны 31 дэх удаагийн хурал, Хамтын ажиллагааг өргөжүүлэх 3 дахь удаагийн уулзалт БНХАУ-ын Шэньжэнь хотноо зохиогдож, Монголбанкийг төлөөлөн төслийн Удирдах хорооны гишүүн, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар, орлогч гишүүн, Төлбөрийн систем, технологийн газрын захирал Ж.Уясах нар оролцов.

Төслийн Удирдах хороо нь үүсгэн байгуулагчид болох Хятадын Ардын банкны Дижитал валютын хүрээлэн, Хонконг, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират Улсын төв банкнууд болон үндсэн гишүүнээр нэгдсэн Макао, Гүрж, Монголын төв банкны бүрэлдэхүүнтэй. Тус хороо хоёр сар тутам цахимаар, жилд нэг удаа биечлэн хуралдаж, төслийн гол асуудлуудыг хэлэлцэн, хамтын шийдвэр гаргадаг.

mBridge нь олон улсын төв банкнуудын хамтран хөгжүүлж буй тархмал бүртгэлийн технологи (DLT)-д суурилсан платформ юм. Уг платформ нь төв банкны цахим мөнгө ашиглан хил дамнасан төлбөрийг бодит цагийн горимд гүйцэтгэх, гүйлгээний зардлыг бууруулах, хурдыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг хялбаршуулах зорилготой. Одоогоор тус төсөл нь 7 үндсэн гишүүн, ОУВС, Дэлхийн банк болон бусад улсын төв банк зэрэг 28 ажиглагч гишүүнтэйгээр туршилтын шатанд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Монголбанк 2026 оны 6 дугаар сард mBridge төслийн үндсэн гишүүнээр элсэж, Удирдах хороонд нэгдсэнээс хойш эдгээр арга хэмжээнд анх удаа биечлэн оролцож буй юм. Ингэснээр төслийн үүсгэн байгуулагчдын адил үүрэг хүлээж, шийдвэр гаргалтад хамтран оролцох, Удирдах хороон дахь байр сууриа бэхжүүлэх, бусад гишүүнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1