2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Анхны Диплодокус байж болох үлэг гүрвэлийн олдворыг Испаниас илрүүлжээ

Испанийн зүүн хэсгийн Теруэль мужаас ойролцоогоор 150 сая жилийн настай, Диплидокус /Diplodocus/ төрөлд хамаарах магадлалтай үлэг гүрвэлийн чулуужсан ясыг илрүүлжээ. Хэрэв ангилал нь бүрэн батлагдвал энэ нь Диплидокусийн Хойд Америкаас гадна олдсон анхны тохиолдол болж байгаа юм.

Судлаачид Эл Кастеллар суурины ойролцоох Ла Тежериа чулуужсан олдворын талбайгаас 14 ширхэг сүүлний нугалам болон сүүлний доод хэсгийн хэд хэдэн яс олсон байна. Эдгээрийг бусад сауропод үлэг гүрвэлийн чулуужсан ястай харьцуулж, филогенетикийн шинжилгээ хийсний үндсэн дээр Диплидокус төрөлд хамааруулжээ. Судалгааны үр дүнг 2026 оны есдүгээр сард Journal of Vertebrate Paleontology сэтгүүлд нийтэлсэн байна.

Тус үлэг гүрвэл нь урт хүзүү, маш урт сүүлтэй, дөрвөн хөлөөр явдаг өвсөн тэжээлт сауропод үлэг гүрвэл бөгөөд ойролцоогоор 150 сая жилийн өмнө, Юрийн галавын сүүл үед амьдарч байжээ. Нас бие гүйцсэн Диплидокус 20 гаруй метр урт хүрдэг байсан бөгөөд өмнө нь баталгаатай олдворууд нь зөвхөн Хойд Америкийн баруун хэсгээс илэрч байсан юм.

Испанийн олдворыг судалсан баг уг амьтныг ойролцоогоор 25 метр урт байсан гэж тооцоолж байна. Гэхдээ одоогоор зөвхөн сүүлний хэсгийн яс олдсон тул Диплидокусийн яг аль зүйл болохыг тогтоогоогүй бөгөөд "Diplodocus sp" гэж түр ангилжээ.

Энэ олдворын хамгийн чухал ач холбогдол нь Юрийн галавын үед Хойд Америк болон Европын хооронд үлэг гүрвэлүүд шилжин тархах боломжтой байсныг харуулах шинэ баримт болж буйд оршино. Тухайн үед Атлантын далай өнөөгийнх шиг бүрэн нээгдээгүй байсан бөгөөд хоёр тивийн хооронд арал болон түр зуурын хуурай газрын холбоосууд оршиж байсан байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Гэхдээ зарим палеонтологич зөвхөн сүүлний нугалам дээр үндэслэн Diplodocus гэж эцэслэн тогтооход одоогоор материал хангалтгүй гэж болгоомжилж байгаа юм. Тиймээс цаашид илүү бүрэн араг яс олдох эсэх нь уг нээлтийн ангиллыг эцэслэхэд чухал ач холбогдолтой байна.

Эх сурвалж: sciencemediacentre

Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 14
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 16
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1