2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.11/ болж, Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ.

download

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийг бодит нөхцөл байдалд нийцүүлэх, дүүргүүдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний өсөлтийг жигдрүүлэх, төсвийн сахилга батыг хангах, үүссэн өр төлбөрийг барагдуулах, өвөлжилтийн бэлтгэл болон шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан талаар танилцууллаа.

Хуралдааны үеэр төлөөлөгчид төсвийн тодотголд тусгасан төсөл, арга хэмжээний эрэмбэ, хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар санал хэлж, тодруулга авлаа. Тухайлбал, өмнөх онд эхлүүлсэн боловч дуусаагүй, гүйцэтгэл нь хийгдсэн ч санхүүжилт нь шийдэгдээгүй ажлуудыг нэн тэргүүнд анхаарах, төсвийн эх үүсвэрийг бодит хэрэгцээнд нийцүүлэн хуваарилах шаардлагыг хөндсөн юм.

download (1)

Мөн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчдын цалингийн нэмэгдэл, байгууллагын өр төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг шийдвэрлэх, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах асуудлыг төсвийн тодотголд анхаарч тусгах санал гаргалаа.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн зардлын зөрүү, хороодын дээвэр, фасадны засвар, цэцэрлэгүүдийн аяга таваг ариутгах тоног төхөөрөмжийн хангамж болон “Сүү” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэв.

Ийнхүү хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг өргөн барьсан томьёоллоор нь дэмжиж, НИТХ-ын ээлжит IX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1