2026.09.30 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг бол хил хязгаар, хэл түүхийг даван туулах гайхамшигт хүчийг ямагт агуулсаар ирсэн байдаг. Чингис хаан Үндэсний музей Ромын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд зориулан Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт Рафаэл Сантигийн “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг онцлон толилуулж (2026.09.30) эхэллээ. 

Энэхүү алдарт бүтээлүүд хэдэн мянган километр замыг туулан Чингис хаан Үндэсний музейд ирж, хоёр өөр эрин үеийг төлөөлж, хүч хэмээх ойлголтыг дотоод төвлөрөл тайван байдлаар, нөгөө нь эрчимт хөдөлгөөн, эрч хүчийг илэрхийлдэг өөр цаг үеийн бүтээлийг нэгэн орон зайд харьцуулан үзэх боломжийг олгож байна. Хоёр бүтээл нь хоёулаа хүний мөн чанар, түүний сэтгэл хөдлөл, нэр төрийг гайхамшигтайгаар дүрслэн харуулах онцгой чадвартай.

Тус үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун “Их далайн сав нутагт бүтээгдсэн гайхамшигт бүтээл нүүдэлчдийн уудам тал нутагт анх ирж байгааг билэгдэн үзэсгэлэнгийн нэрийг “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” хэмээн нэрийдсэн. Бидний хамтарсан төсөл Боргезе галерейн мэргэжлийн хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй Монгол-Итали хоёр улсын соёлын харилцааны илэрхийлэл болж байна. Торгоны замаар холбогдож ирсэн хоёр орны түүхэн хэлхээ өнөө цагийн музейн хамтын ажиллагаагаар ийнхүү үргэлжилж байна” хэмээн тодотгов.

Энэ үеэр Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти “Эдгээр хоёр бүтээл нь хүрэл болон будгаар бүтээгдсэн эд зүйлс биш, тэд дохио зурвасыг дамжуулагчид. Тэдгээрт Италийн бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл алсын харааны олон зуун жилийн түүх шингэсэн бөгөөд өнөөдөр тив дамнан аялж Монгол Улсын зүрхэнд Чингис хаан Үндэсний музейд өөрийн орон зайгаа олохоор шинэ аялалаа эхлүүллээ” хэмээв. Тус үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон урлаг судлаачид бусад албаны төлөөлөл урилгаар оролцлоо.

Тусгай үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл дэлгэгдэх бөгөөд, өдөр бүр “Дэлхийн сонгодог-Миний жаазанд”урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзэгчдэд танин мэдэхүйн болоод гоо зүйн боловсролыг олгоно.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
46 мин өмнө 9
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
1 цагийн өмнө 8
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
1 цагийн өмнө 4
Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн болж байна
1 цагийн өмнө 5
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
1 цагийн өмнө 10
БНСУ-ын Чүнчоннам-до мужийн Чонан хотын ХАА-н бодлогын хэлтсийн дарга Пак Жэ Ун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
1 цагийн өмнө 4
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндэсний чиглэлийн төслийг өргөн барилаа
1 цагийн өмнө 23
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
1 цагийн өмнө 40
Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
2 цагийн өмнө 8
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
2 цагийн өмнө 35
Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
2 цагийн өмнө 42
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
3 цагийн өмнө 50
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв
3 цагийн өмнө 16
Б.Номин-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна
5 цагийн өмнө 14
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
5 цагийн өмнө 43
Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цагт нээнэ
5 цагийн өмнө 52
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
6 цагийн өмнө 62
Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
6 цагийн өмнө 14
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
6 цагийн өмнө 13
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
6 цагийн өмнө 13
1 / 1