2026.09.25 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГАЛТТАЙ ДУНД АНГИ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
1 цагийн өмнө 1

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) нь Боловсролын сайдын 2026 оны 08 сарын 20-ны өдрийн А/259 тоот тушаалаар тус их сургуулийг түшиглэсэн Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангийн элсэлтээ авч, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Хичээлийн нээлтэд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн дарга, профессор Н.Хүрэлбаатар, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар, АШУҮИС-ийн захиргааны зөвлөлийн гишүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 03 дугаар зарлиг, МУ-ын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Монгол уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.1-дэх “УАУ-ны сургалттай ЕБС байгуулах” ажлыг хэрэгжүүлэх үүднээс Боловсролын яам болон АШУҮИС дээр ажлын хэсэг байгуулагдан сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, АШУҮИС, МАУОУС-ийн багтай хамтран боловсруулан, элсэлтийн журмыг АШУҮИС-ийн ректорын тушаалаар батлуулсан бөгөөд Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газраас сурах бичиг, тавилга, сургалтын тоног төхөөрөмжийг хангаж хичээл сургалтаа эхэлж байна.

Энэхүү Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангид Нийслэл хот, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Орхон-Уул, Говьсүмбэр зэрэг 6 аймгаас, Япон, ХБНГУ зэрэг улсуудаас 35 сурагч элсээд байна.

Ректор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ тухайн сургалт нь Монголын уламжлалт анагаах ухааны эрдэм мэдлэг, түүх, соёлын үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үйлсийн нэгэн чухал эхлэлийг тавьж байгааг цохон тэмдэглэлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сурагч, эцэг эхэд хичээлийн нээлтийн мэднийг дэвшүүлж, шинэхэн сурагч нарт зөөврийн компьютер бэлэглэв.

МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, профессор Н.Хүрэлбаатар Уламжлалт анагаах ухааны сургалттай ангийн элсэлтийн сонгон шалгаруулалтад тэнцсэн сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсч, эх орон, төрөлх хэл, өв соёлоо дээдлэн, хичээнгүйлэн суралцахыг захилаа.

Энэхүү арга хэмжээ Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангийн хичээлийн нээлт төдийгүй өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эрдэм ухааны өвийг орчин үеийн боловсролын тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх, хүүхэд багачуудын оюун ухаан, хүмүүжил, үнэт зүйлд хөрөнгө оруулах чухал алхам юм хэмээн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл талархлаа илэрхийлсэн юм.

АШУҮИС-ийн удирдлага, эрдэмтэн багш нар сурагч хүүхдүүддээ өвөг дээдсийнхээ бүтээсэн эрдэм ухааныг таниулах, түүхэн баримтад тулгуурлан судлах, уламжлалт мэдлэгийн үнэ цэнийг ойлгох, орчин үеийн шинжлэх ухааны ололттой уялдуулан хөгжүүлэх хандлага төлөвшүүлэхийг зорин ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГАЛТТАЙ ДУНД АНГИ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
1 цагийн өмнө 2
АШУҮИС-ИЙН ТӨВ ХОТХОНЫ “СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
1 цагийн өмнө 5
Дэлхийн ур чадварын байгууллагын 2027 оны ерөнхий ассамблэй Монгол Улсад болно
1 цагийн өмнө 6
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо
1 цагийн өмнө 4
Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгууллаа
1 цагийн өмнө 9
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ТӨМӨР ЗАМЧНЫ МЭРГЭЖЛЭЭР СУРГАЖ, АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА
1 цагийн өмнө 7
“CROSSRAIL INTERNATIONAL” КОМПАНИТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2 цагийн өмнө 5
Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSIRS цахим системийг хэрэглэж сурлаа
2 цагийн өмнө 7
Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой
2 цагийн өмнө 40
“Сумын төвийн дэд цүтцийг бэхжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих” төслийн явц, үр дүнг хэлэлцлээ
2 цагийн өмнө 42
Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа
3 цагийн өмнө 9
Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулах сургалт зохион байгууллаа
4 цагийн өмнө 13
“Ажил хайгч иргэнийг хөдөлмөрт зуучлах” хөдөлмөрийн өдөрлөг болж байна
4 цагийн өмнө 13
С.Эрдэнэтуяа: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна
5 цагийн өмнө 49
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
5 цагийн өмнө 9
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
5 цагийн өмнө 10
ОУВС-ын төлөөлөгчид Монгол улсын эрдэс баялгийн салбарын шинэчлэлийн бодлогыг сайшаав
5 цагийн өмнө 14
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
5 цагийн өмнө 14
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
5 цагийн өмнө 50
Ерөнхий сайд Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
6 цагийн өмнө 12
1 / 1