2026.10.01 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, хойд болон зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын дунджаар ихэнх нутгаар дулаан байгаа хэдий ч гэнэтийн хүйтрэл ажиглагдах зэрэг температурын хэлбэлзэл өндөр, салхи шуурга ихтэй байх магадлалтай байна. Иймд малчид дулаан өдрүүдийг ашиглан хадлан тэжээл бэлтгэж, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг шуурхай хийж дуусгах, хураасан үр тариа, төмс хүнсний ногоог хайрагдахаас хамгаалах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн нойтон цас орох үед зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлийг тооцоолж, хол замд гарахын өмнө цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг авч ашиглахыг анхааруулж байна.


Баруун аймгуудын нутгаар.Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар.Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр олон жилийн дунджаас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар.Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Харин нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй. Мөн нэгдүгээр арав сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд хур тунадас орж, салхи ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар.Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр оолон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сарын сүүлчээр олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, зарим газраар шороон шуурга шуурч болзошгүй байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож байна
1 мин өмнө 0
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
3 мин өмнө 0
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
23 мин өмнө 34
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт боллоо
25 мин өмнө 1
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
47 мин өмнө 39
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
1 цагийн өмнө 41
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
1 цагийн өмнө 39
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
1 цагийн өмнө 38
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
2 цагийн өмнө 39
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2 цагийн өмнө 43
Азийн хөгжлийн банк эрчим хүчний шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана
2 цагийн өмнө 7
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
2026-09-30 40
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
2026-09-30 31
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
2026-09-30 24
Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн болж байна
2026-09-30 24
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
2026-09-30 26
БНСУ-ын Чүнчоннам-до мужийн Чонан хотын ХАА-н бодлогын хэлтсийн дарга Пак Жэ Ун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-09-30 22
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндэсний чиглэлийн төслийг өргөн барилаа
2026-09-30 43
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
2026-09-30 60
Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
2026-09-30 21
1 / 1