2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ИБУИНХУ-ын элчин сайд Эдвин Самуэлтэй санал солилцлоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаан Улсын Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзаж, геологи, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд АҮЭБ-ын Сайд Г.Дамдинням Элчин сайд Эдвин Самуэлыг “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд оролцсонд талархал илэрхийлж, ИБУИНХУ-ын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, Монгол улсын эрдэс баялгийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд идэвхитэй ажиллаж байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэлээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улс геологийн суурь судалгааг эрчимжүүлж, судлагдаагүй талбайг олон улсын хөрөнгө оруулалт, хайгуулын үйл ажиллагаанд нээх бодлого хэрэгжүүлж байгааг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням танилцуулж, Монгол Улс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирснийг цохон тэмдэглэсэн юм. Мөн уул уурхайн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

ИБУИНХУ-ын Элчин Сайд ноён Эдвин Самуэл геологи, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, UK Export Finance (UKEF)-ийн дэмжлэгийг уул уурхай, эрчим хүч, тээврийн төслүүдэд чиглүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мөн Оюу толгой төслийн туршлага болон цаашдын хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, альваа асуудлыг бизнесийн зарчмаар, ажил хэрэгч, яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэж байгааг талууд онцолж, цаашид геологи хайгуул, ашиглалтаас боловсруулалт хүртэлх бүхий л шатанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд нээлттэй гэдгийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд Элчин сайд ноён Эдвин Самуэл АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямыг ИБУИНХУ-д айлчлахыг урьж, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар үргэлжлүүлэн ярилцах саналыг дэвшүүллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 14
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 16
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1