2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
SpaceX-ийн Starship анх удаа дэлхийн тойрог замд амжилттай орлоо

SpaceX компанийн аварга Starship пуужин 2026 оны есдүгээр сарын 28-нд анх удаа дэлхийн тойрог замд амжилттай орж, компанийн сансар судлалын хөтөлбөрт томоохон шинэ амжилт тогтоолоо.

Starship АНУ-ын Техас муж дахь SpaceX-ийн Starbase хөөргөх төвөөс орон нутгийн цагаар өглөөний 07:48 цагт хөөрсөн байна. Энэ нь Starship-ийн 14 дэх туршилтын нислэг бөгөөд өмнөх нислэгүүдээс ялгаатай нь анх удаа дэлхийг тойрон нисэх зорилготой байв.

Хөөрөлтийн үеэр нэг хөдөлгүүр доголдсон тул тойрог замд хүрэх эсэх нь эргэлзээтэй болсон ч нислэгийн удирдлагын баг төлөвлөсөн хөдөлгүүрийн асаалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дараа Starship тойрог замд амжилттай орж, SpaceX-ийн удирдлагын төвд баяр хөөр болсон байна.

Starship ойролцоогоор 275 км-ийн өндөрт хүрчээ. Анхны төлөвлөгөөгөөр пуужин дэлхийг зургаан удаа тойрч, бараг 10 цагийн дараа Чилийн баруун хэсгийн Номхон далайд буух байсан ч нислэгийн явцад төлөвлөгөөг өөрчилж, хөөрснөөс гурван цагийн дараа Номхон далайн хойд хэсэгт буухаар шийдвэрлэсэн байна.

Starship нь хөөргөх тавцан дээрээ 120 гаруй метр өндөр бөгөөд дэлхийн тойрог замд тогтвортой үлдэхийн тулд ойролцоогоор 28 мянган км/цагийн хурд авах шаардлагатай.

Энэ удаагийн нислэгээр Starship 26 шинэ үеийн Starlink хиймэл дагуул тойрог замд байршуулжээ. Тэдгээрийн гурван хиймэл дагуулд Starship-ийн дулааны хамгаалалтын бүрхүүлийг ажиглах камер суурилуулсан бөгөөд ирээдүйн нислэгүүдэд ашиглах мэдээлэл цуглуулах зорилготой аж.

Мөн Starship-ийн доод шат болох Super Heavy хурдасгуур хөөрсний дараа салж, Мексикийн булан дахь буух бүс рүү эргэн орсон байна. Харин SpaceX энэ удаад хурдасгуурыг аварга механик гаруудаар барьж авах туршилт хийгээгүй.

Starship дэлхий рүү буцах үедээ дөрвөн аэродинамик далавчаа ашиглан хурд болон чиглэлээ удирдаж, хэвтээ байрлалаар Номхон далайн буух бүс рүү оржээ. Усанд ойртох үедээ босоо байрлалд шилжин хурд сааруулсан ч эцэст нь галд автсан байна.

Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд Starship анхны оролдлогоороо тойрог замд хүрсэн нь SpaceX-ийн хувьд маш том ахиц гэж үзэж байна. Уг пуужинг цаашид NASA-гийн Сар руу хүн илгээх хөтөлбөрт ашиглахаас гадна Илон Маск Starship-ийг Ангараг руу хүн болон их хэмжээний ачаа тээвэрлэх гол систем болгохоор төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Theguardian

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол Улсад 17 улсын 74 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
28 мин өмнө 33
Мал эмнэлгийн ерөнхий газар болон монголын мал эмнэлгийн үндэсний холбооны удирдлагуудтай уулзлаа
53 мин өмнө 3
Галт суманд 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
57 мин өмнө 3
Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
1 цагийн өмнө 4
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
1 цагийн өмнө 3
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ
1 цагийн өмнө 2
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч яан браатуг хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 4
ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 6
SpaceX-ийн Starship анх удаа дэлхийн тойрог замд амжилттай орлоо
1 цагийн өмнө 35
ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
1 цагийн өмнө 37
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
1 цагийн өмнө 38
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
1 цагийн өмнө 8
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
1 цагийн өмнө 10
Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
2 цагийн өмнө 13
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
2 цагийн өмнө 9
“H. PYLORI-ИЙН ХАЛДВАРААС ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ РҮҮ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2 цагийн өмнө 9
Нийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлжээ
3 цагийн өмнө 8
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ
3 цагийн өмнө 39
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна
3 цагийн өмнө 12
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
3 цагийн өмнө 82
1 / 1