2026.09.23 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Орон нутгийн иргэдийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана

“Монголын төмөр зам” ТӨХК говийн бүсийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, төмөр замын мэргэжлээр сурган бэлтгэх зорилгоор “Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өмнөговь аймгийн иргэдтэй үе шаттай зохион байгуулах тус өдөрлөгийн эхний уулзалт Номгон суманд болж, орон нутгийн иргэдийг хүлээн авч уулзлаа.

Өдөрлөгийн үеэр ачаа вагон хүлээлцэгч, өртөөний жижүүр, галт тэрэгний найруулагч, замчин, вагон үзэгч-засварчин, зүтгүүрийн туслах машинч зэрэг төмөр замын зургаан мэргэжлээр сурган бэлтгэх сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг бүртгэж байна. Мөн компанийн үйл ажиллагаа, төмөр замын мэргэжлүүдийн онцлог, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд болон ажлын байрны боломжийн талаар мэдээлэл өглөө.

Тус ажлын хүрээнд орон нутгаас 400 иргэнийг төмөр замын мэргэжлээр сурган бэлтгэж, ажлын байраар хангахаар төлөвлөж байна.

“Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөг есдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
7 мин өмнө 0
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
43 мин өмнө 4
Т.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
47 мин өмнө 3
Орон нутгийн иргэдийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана
53 мин өмнө 5
ЭЗБХ: Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
1 цагийн өмнө 39
Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна
1 цагийн өмнө 40
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
3 цагийн өмнө 19
ХЭҮК-ын ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж байна
3 цагийн өмнө 51
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө
3 цагийн өмнө 14
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
3 цагийн өмнө 15
“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр – Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж байна
3 цагийн өмнө 56
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
3 цагийн өмнө 15
10 гаруй жилийн дараа Ши Жиньпин, эхнэр Пэн Лиюаний хамт АНУ-д төрийн айлчлал хийнэ
3 цагийн өмнө 54
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
4 цагийн өмнө 16
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
5 цагийн өмнө 49
Монголын ширээний теннисний охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
5 цагийн өмнө 15
Оюутолгойн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцжээ
5 цагийн өмнө 15
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
5 цагийн өмнө 68
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
5 цагийн өмнө 59
Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
5 цагийн өмнө 12
1 / 1