Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой, БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид “Цэргийн гавьяаны одон” гардууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Монгол төрөөс тус ангийн түүхэн гавьяаг өндрөөр үнэлж, өнөөдөр “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнаж байгаа нь зөвхөн нэг ангийн амжилтыг бус, үе үеийн хилчдийн эх оронч зүтгэл, эр зориг, хөдөлмөр гавьяаг үнэлж буй түүхэн үйл явдал юм." хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар ангид туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө.






Одоогоор сэтгэгдэл алга.