НҮБ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа”-тай холбоотой 15 дахь удаагийн хурал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн уулзалт, хурал нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа болон хууль дээдлэх явдлыг эрчимжүүлэх нь: Дижитал эрин үед хүмүүсийг, эх дэлхийгээ хамгаалъя, тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлье” сэдвийн дор зохион байгуулагдаж, 119 орны төлөөлөл, 5100 гаруй оролцогч оролцож байна.
Тус хурал нь:
НҮБ-аас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд Прокурорын байгууллага авлига, мөнгө угаах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.
Одоогоор сэтгэгдэл алга.