Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 2, гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 2 иргэний амь нас, 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж буй дуудлагын 35,5 хувийг ил гал, 30 хувийг яндангийн цонолтоос үүдэлтэй гал түймрийн дуудлага эзэлж байна.
Угаарын хийн хордлогоос сэргийлж гэр, байшиндаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулаарай.
Гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Одоогоор сэтгэгдэл алга.