2026.11.07 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзан, Монгол Улсын газрын тосны салбарын үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж санал солилцов. 

Уулзалтаар газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, түүхий тосны экспорт, орон нутгийн хамтын ажиллагаа болон талбайн хамгаалалтын асуудлыг хэлэлцэв.

Үүнд, газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авахтай холбогдуулан хэрэгжилтийг хангах хүрээнд саналаа ирүүлэх, газрын тосны хайгуул болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг чиглэл болголоо.

Мөн Монгол Улсаас олборлож буй түүхий тосны хэмжээг нэмэгдүүлж, жилд 800 мянган тонноос 1 сая тоннд хүргэх чиглэлд бодит үр дүн гаргах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн орон нутгийн хөгжил, иргэдтэй харилцах харилцаанд бодит анхаарал хандуулж, хамтын ажиллагааг сайжруулахыг санууллаа.

Харин “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олборлолтыг өсгөх боломжийг судлан, дээд шатны удирдлагад танилцуулж, бодит үр дүн гаргах чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл 0
0/1000
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 78
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 76
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 33
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 37
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 117
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 35
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 30
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 67
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 71
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 37
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 68
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 79
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 70
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 48
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 72
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 70
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 40
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 41
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
2026-11-06 36
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2026-11-06 72
1 / 1