2026.09.24 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Аймаг бүрийн онцлог, боломжид тулгуурлан эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжийг судалж байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн тусгай бүсийн тогтолцооны талаар туршлага солилцох “КОИКА-Мэдлэг түгээх семинар” өнөөдөр /2026.09.24/ боллоо.

Семинараар бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчны шинэчлэл, хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, БНСУ-ын туршлагаас Монгол Улсад нутагшуулах боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОИКА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Со Хён Жэ бүс нутаг бүрийн онцлог, давуу талыг тодорхойлж хөгжүүлэх нь бүсчилсэн хөгжлийн чухал зарчим болохыг онцоллоо. Тэрбээр Монгол Улс өргөн уудам газар нутагтай учраас бүсчилсэн хөгжлийн бодлого чухал ач холбогдолтойг тэмдэглээд, КОИКА цаашид Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэв.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг эдийн засгийн газарзүйн онцлогт тулгуурлан төлөвлөх шаардлагатайг илтгэлдээ хэлэв. Тэрбээр 21 аймаг, 330 суманд хөрөнгө оруулалтыг жигд хуваарилахаас илүү эдийн засгийн үр өгөөжтэй байршлыг тодорхойлж, тэдгээрийг тэргүүн ээлжид хөгжүүлэх нь илүү үр дүнтэйг онцоллоо.

Мөн эдийн засгийн тусгай бүсийг зөвхөн хил орчимд байгуулах ойлголтоос өөрчлөгдөж, аймаг бүрийн онцлог, боломжид тулгуурлан тусгай бүс байгуулах боломжийг судалж байгааг танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засгийн тусгай бүсийн бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар Шадар сайдын зөвлөх Л.Баяртулга мэдээлэл өглөө. Монгол Улсад одоогоор дөрвөн чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд одоо мөрдөж буй 9 бүлэг, 26 зүйлтэй хуулийг шинэчилж, 15 бүлэг, 86 зүйлтэй хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгааг тэрбээр хэлэв.

Шинэчилсэн найруулгад хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн эрх зүйн байдал, газар болон дэд бүтцийн харилцаа, өмчлөл, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны үнэлгээ, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг илүү тодорхой зохицуулахаар тусгажээ.

Түүнчлэн бүсчилсэн хөгжлийг кластерын зарчмаар хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх замаар хүнд суртлыг бууруулах нь эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чухал болохыг онцоллоо.

Тус семинараар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт татах механизмыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын туршлагыг хэрхэн ашиглах талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид санал солилцлоо.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Анхны Диплодокус байж болох үлэг гүрвэлийн олдворыг Испаниас илрүүлжээ
15 мин өмнө 1
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ
38 мин өмнө 51
Аймаг бүрийн онцлог, боломжид тулгуурлан эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжийг судалж байна
53 мин өмнө 6
Уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ИБУИНХУ-ын элчин сайд Эдвин Самуэлтэй санал солилцлоо
1 цагийн өмнө 40
OpenAI-ийн AI агент Австралийн төрийн системд зөвшөөрөлгүй нэвтэрч шуугиан дэгдээв
1 цагийн өмнө 40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 33 хувиар өсжээ
2 цагийн өмнө 47
Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
2 цагийн өмнө 16
Бизнесийн орчныг хөнгөвчлөх, зөвшөөрлийн шинэчлэлийг эрчимжүүлэхээр тогтлоо
3 цагийн өмнө 20
Интерполоор эрэн сурвалжилж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа
3 цагийн өмнө 42
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
3 цагийн өмнө 13
“Эрүүл залуу хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
3 цагийн өмнө 46
ПАРЛАМЕНТЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ 15 ШААРДЛАГЫГ УИХ-ЫН ДАРГАД ХҮРГҮҮЛЛЭЭ
5 цагийн өмнө 60
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
5 цагийн өмнө 48
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдэвт дугуй ширээний уулзалтыг мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион баыгууллаа
5 цагийн өмнө 12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
6 цагийн өмнө 47
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
6 цагийн өмнө 14
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
6 цагийн өмнө 59
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
6 цагийн өмнө 17
С.Даваасүрэн “Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг нээж үг хэллээ
8 цагийн өмнө 15
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
8 цагийн өмнө 58
1 / 1