“InnoTrans-2026” олон улсын тээврийн технологийн үзэсгэлэн ХБНГУ-ын Берлин хотноо энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнгийн үеэр “Монголын төмөр зам” ТӨХК болон Их Британийн “Crossrail International” компани хооронд Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн салбарын хөгжил, төмөр замын төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, төслийн удирдлага, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага, мэдлэг, инновацыг харилцан солилцох чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэж байна.
“Crossrail International” компани нь төмөр замын салбарын байгууллагын чадавх, дэд бүтцийн төслийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд 2024 онд Монгол Улсын Зам, тээврийн яамтай төмөр замын тээврийн салбарт хамтран ажиллах чиглэлээр түншлэл байгуулсан байна

Одоогоор сэтгэгдэл алга.