2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрыг түшиглэн хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал 2026 оны 09 сарын 28-нд Төрийн ордонд боллоо.

2026-09-28 18.37.16.jpgУдирдах хороог Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар хамтран даргалах бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Жу Хэйн Нан болон Хүний эрхийн үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны удирдлагууд, мөн холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллах юм.

2026-09-28 18.36.39.jpgХурлыг нээж НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Лионел Лорон, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, КОЙКA-ын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар үг хэлж, 2021-2024 онд хамтран хэрэгжүүлсэн энэхүү төслийн эхний үе шатны төслийн хүрээнд чухал үр дүнд хүрснийг тэмдэглэж, хоёр дахь шатанд үр дүнгээ бататгаж, амжилтаа ахиулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

2026-09-28 18.36.42.jpg2026-09-28 18.36.46.jpgТөрийн шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангахад тулгарч буй тогтолцоо, институц, нийгэм, соёлын саадыг бууруулж, тэдний тэгш оролцоо, дуу хоолой, төлөөллийг дэмжих зорилготой уг төсөл 2026–2029 онд хэрэгжинэ.

Төслийн хүрээнд эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн манлайллыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар холбогдох институцийн чадавхыг бэхжүүлж, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар төслийн менежер Э.Эрдэнэчимэг дэлгэрэнгүй танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэв.


2026-09-28 18.36.16.jpgУлсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа төслийн үйл ажиллагаанд амжилт хүсээд, өргөн хүрээтэй зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нөлөөллийн арга хэмжээ, сургалт, манлайллын хөтөлбөрт зөвхөн эмэгтэйчүүд, тэр дундаа Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг дайчлахаас гадна эрэгтэйчүүд болон зорилго, мөрөөдөлтэй залуучуудыг өргөнөөр оролцуулах нь үр дүнтэй болохыг онцлов.


2026-09-28 18.37.01.jpgМөн Удирдах хорооны гишүүд сургалтын модулийг сайжруулах, тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж болон оролцогчдын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, үр дүнгийн үзүүлэлтийг нарийвчлах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 179,546 иргэнийг хамруулжээ
4 мин өмнө 0
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
18 мин өмнө 30
Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо
32 мин өмнө 3
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа
40 мин өмнө 5
Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа
53 мин өмнө 37
Хоёр алба хаагчийг амины орон сууцтай болголоо
54 мин өмнө 39
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан аравдугаар сард болно
1 цагийн өмнө 5
Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-09-28 70
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна
2026-09-28 62
Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
2026-09-28 21
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 23
Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
2026-09-28 23
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаковтай уулзлаа
2026-09-28 21
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа
2026-09-28 38
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо
2026-09-28 67
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
2026-09-28 23
ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа
2026-09-28 26
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-28 28
“Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
2026-09-28 63
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2026-09-28 59
1 / 1