2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам, Япон Улсын “Алмек корпораци”, “20 минутын хот” хөгжлийн төв хамтран форумыг хамтран зохион байгууллаа. Форум нь Монгол Улсын хот байгуулалт, орон сууцны хэрэгцээг Япон Улсын дэвшилтэт туршлага, технологи, хөрөнгө оруулалтын боломжтой уялдуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн үндэс суурийг бүрдүүлэх зорилготой. Мөн цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаачилгыг тодорхойлж, талуудын оролцоо, хамтын ажиллагааны чиглэл болон хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх юм. 


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа форумыг нээж хэлсэн үгэндээ “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үндэслэлтэй судалгаа, оновчтой төлөвлөлт, бодитой санхүүгийн тооцоо чухал ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хамтран хөгжүүлэх боломжтой төслүүдээ тодорхойлж, тэдгээрийг хөрөнгө оруулалтад бэлтгэхэд шаардлагатай судалгаа, санхүүжилтийн шийдэл болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагааны үр дүн иргэдийн амьдрах орчны чанар, орон сууцны хүртээмж, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжид бодит ахиц авчрах учиртай. Энэхүү зорилгын төлөө Монгол, Японы төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл Та бүхнийг мэдлэг, туршлагаа нэгтгэн, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг уриалж байна” гэв. 


Форумын үеэр ХББОСЯ-ны хэлтсийн дарга В.Мөнхжаргал “Орон сууцны бодлогын тухай” танилцуулга, “ТОСК” ТӨХХК-ийн газрын дарга Э.Доржбал “Орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж”, “20 минутын хот” хөгжлийн төвийн захирал Б.Бямбажаргал Төр хувийн хэвшлийн түншлэлээр санал болгож буй төслийн танилцуулгыг тус тус хийсэн юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Мал эмнэлгийн ерөнхий газар болон монголын мал эмнэлгийн үндэсний холбооны удирдлагуудтай уулзлаа
4 мин өмнө 0
Галт суманд 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
8 мин өмнө 0
Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
16 мин өмнө 1
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
17 мин өмнө 0
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ
19 мин өмнө 0
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч яан браатуг хүлээн авч уулзлаа
29 мин өмнө 0
ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
33 мин өмнө 0
ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
40 мин өмнө 34
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
45 мин өмнө 34
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
58 мин өмнө 4
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
1 цагийн өмнө 6
Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
1 цагийн өмнө 10
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
1 цагийн өмнө 7
“H. PYLORI-ИЙН ХАЛДВАРААС ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ РҮҮ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
1 цагийн өмнө 6
Нийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлжээ
2 цагийн өмнө 5
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ
2 цагийн өмнө 37
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна
2 цагийн өмнө 10
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2 цагийн өмнө 70
Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2 цагийн өмнө 38
Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв
2026-10-05 38
1 / 1