2026.09.30 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
“Чингис хаан олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Ерөнхийлөгч Танака Акихико нар 2026 оны есдүгээр сарын 29-нд гарын үсэг зурлаа.

Тус төслийг ЖАЙКА-ын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй байна. Энэ нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөгжлийн санхүүжилт болж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төслийг анх Япон Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, 2021 онд ашиглалтад оруулсан. Тус төсөл нь Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт юм.

Гэвч сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсон хүчин чадлаас давж, цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа тул хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлага бий болсон. Төслийн хүрээнд зорчигч терминалын барилга, ачаа терминалын барилга болон холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжийг өргөтгөн шинэчлэнэ. Ингэснээр жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм. Өсөн нэмэгдэж буй зорчигч, ачаа тээврийн эрэлтийг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсын эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
9 мин өмнө 35
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
13 мин өмнө 3
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
15 мин өмнө 32
Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
17 мин өмнө 5
ИНЕГ өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа
26 мин өмнө 4
“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
44 мин өмнө 1
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
49 мин өмнө 38
“Чингис хаан олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
1 цагийн өмнө 34
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 2
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 38
“Чингис хаан” олон улсын нисэх буудал хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг онцлов
2026-09-29 41
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Гоцурвэтэй уулзлаа
2026-09-29 32
Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
2026-09-29 20
Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгч зарим асуудалд санал солилцлоо
2026-09-29 24
100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” эхэллээ
2026-09-29 58
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 21
УИХ-ын Тамгын газрын албан хаагчид Microsoft 365 платформыг үр дүнтэй ашиглах сургалтад оролцлоо
2026-09-29 26
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-09-29 53
Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
2026-09-29 57
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ
2026-09-29 25
1 / 1