2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.10.06/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 57.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.


Хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ш.Бямбасүрэн, Ж.Батжаргал, Д.Үүрийнтуяа, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Лодойсамбуу, Н.Наранбаатар, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Б.Заяабал, Р.Батболд, Н.Алтанхуяг, П.Ганзориг, Л.Мөнхбаясгалан, Ж.Баясгалан, Г.Уянгахишиг, Л.Соронзонболд, Ж.Батсуурь, Ч.Номин, М.Энхцэцэг, Б.Пунсалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Ч.Анар, М.Бадамсүрэн, Х.Болормаа, Д.Энхтүвшин, П.Сайнзориг, Б.Жаргалан нар хүрэлцэн ирж, оролцсон.

Хуралдаанаар:

-Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, эцсийн хэлэлцүүлэг,

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан.

2026-10-06 12.44.08.jpg

Ажлын хэсгийн танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар танилцуулав.

Ажлын хэсгээс хуулийн төслийн Нэгдүгээр зүйлийн нэг дэх заалт буюу 6.1.3-т заасныг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар батлах, хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллыг гаргасан.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Жаргалан нар асуулт асууж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 3 хувь болгож өөрчилснийг бууруулах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийллээ.

2026-10-06 12.42.49.jpg2026-10-06 12.42.53.jpg2026-10-06 12.43.25.jpg

Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар энэхүү заалт төсвийн тогтвортой байдалд хүндрэл учруулна хэмээн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, өнөөдрийн байдлаар манай улс соёрхон баталсан 116 зээл тусламжийн төсөл байгаагаас 89 нь хэрэгжиж байна. Зээлийн ашиглаагүй 14.5 их наяд төгрөгийн үлдэгдлээс 95 хувь нь 2030 онд дуусна. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 2 хувь гээд заачихаар зээл тусламжаа ашиглаж чадахгүй, мөнгөний үнэ цэн унаж байна гэсэн асуудлыг хөндөв.

2026-10-06 12.44.16.jpg

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан хувь хэмжээг өөрчлөх нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулав. Ийнхүү хэлэлцээд, Ажлын хэсгийн дээр дурдсан саналыг гишүүдийн 61.1 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2 дахь заалтын “3 хувь…” гэснийг 2 хувь болгох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжив.

Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг байлаа. Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй. Тиймээс хэлэлцсэнд тооцож санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70.3 хувийн саналаар дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ
35 мин өмнө 37
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
37 мин өмнө 5
"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
1 цагийн өмнө 42
Мал эмнэлгийн ерөнхий газар болон монголын мал эмнэлгийн үндэсний холбооны удирдлагуудтай уулзлаа
3 цагийн өмнө 11
Галт суманд 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
3 цагийн өмнө 47
Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
3 цагийн өмнө 12
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
3 цагийн өмнө 11
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ
3 цагийн өмнө 11
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч яан браатуг хүлээн авч уулзлаа
3 цагийн өмнө 9
ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
3 цагийн өмнө 12
SpaceX-ийн Starship анх удаа дэлхийн тойрог замд амжилттай орлоо
3 цагийн өмнө 41
ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
3 цагийн өмнө 44
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
3 цагийн өмнө 43
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
4 цагийн өмнө 13
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
4 цагийн өмнө 14
Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
4 цагийн өмнө 16
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
4 цагийн өмнө 13
“H. PYLORI-ИЙН ХАЛДВАРААС ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ РҮҮ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
4 цагийн өмнө 13
Нийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлжээ
5 цагийн өмнө 12
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ
5 цагийн өмнө 44
1 / 1