2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
1 цагийн өмнө 4

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Аравдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь–Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0-8°C, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 6-10°C, бусад нутгаар 0-6°C байдаг. Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм ордог.

Баруун аймгуудын нутгаар:Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны хоногийн явцыг харуулав. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх төлөвтэй байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар:Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан , хур тунадас Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны хоногийн явцыг –д харуулав. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ОЖД–аас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ОЖД–аас сэрүүн байх төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар:Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан , хур тунадас Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны хоногийн явцыг харуулав. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байна. Харин нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас сэрүүн байх төлөвтэй. Мөн нэгдүгээр арав сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд хур тунадас орж, салхи ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар:Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим , хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна . Агаарын температур, хур тунадасны хоногийн явцыг харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сарын сүүлчээр ОЖД–аас сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, зарим газраар шороон шуурга шуурч болзошгүй байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
43 мин өмнө 4
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
45 мин өмнө 40
Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
51 мин өмнө 6
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргийг прокурорт буцаав
54 мин өмнө 4
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
1 цагийн өмнө 5
АТГ: Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
1 цагийн өмнө 39
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
2 цагийн өмнө 7
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвээр үргэлжлэв
2 цагийн өмнө 40
Олон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ
2 цагийн өмнө 6
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 179,546 иргэнийг хамруулжээ
2 цагийн өмнө 7
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2 цагийн өмнө 39
Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо
3 цагийн өмнө 9
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа
3 цагийн өмнө 11
Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа
3 цагийн өмнө 42
Хоёр алба хаагчийг амины орон сууцтай болголоо
3 цагийн өмнө 44
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан аравдугаар сард болно
3 цагийн өмнө 10
Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-09-28 71
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна
2026-09-28 62
Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
2026-09-28 21
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 23
1 / 1