2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улс бичил биетний тэсвэржилтийн эсрэг дэлхийн аянд нэгдлээ

Хүний амь насыг авран хамгаалах чухал үүрэгтэй эмийн үр нөлөөг хадгалах, бичил биетний эмэнд тэсвэржилтийн аюул заналын эсрэг тэмцэхэд иргэн бүр “Ирээдүйнхээ төлөө манлайлагч” байхыг уриалж, Монгол Улс бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхий нийтийн аянд нэгдэж байна.

Энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулж байна.Энэ жилийн “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл: Бичил биетний тэсвэржилтээс өнөөдрөөс сэргийлье” сэдэв нь эмэнд тэсвэржилтийн эсрэг тэмцэл бол хүн бүрийн хамтын хариуцлага гэдгийг онцолж байгаа юм.

Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр “Нэг эрүүл мэнд” санаачилгын хүрээнд “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” сэдэвт аянаар дамжуулан хамтын хариуцлагын чухлыг онцлон уриалж байна.

Бичил биетний эмэнд тэсвэржилт гэдэг нь нян, вирус, мөөгөнцөр, шимэгч нь тэдгээрийн эсрэг эмэнд тэсвэртэй болж, улмаар эдгээр эм нь өмнөх шигээ үр дүнтэй үйлчлэхгүй болох буюу тухайн халдварыг эмчлэх чадвараа алдахыг хэлнэ. Дэлхий нийтийн хэмжээнд 2021 онд гэхэд зөвхөн нянгийн эсрэг эмийн тэсвэржилттэй холбоотойгоор 4.71 сая хүн нас барсан байна. Улам бүр өсөн нэмэгдэж буй энэхүү аюул заналыг даван туулахын тулд хүн бүрийн оролцоо шаардлагатай. “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” аян нь иргэд, бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилтнууд, малын эмч, фермерүүд болон малчдыг бичил биетний эсрэг эмийн буруу болон хэт хэрэглээг таслан зогсоохыг уриалж байгаа юм.

Бичил биетний эмэнд тэсвэржилтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн, мал амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны эрүүл мэндийн хоорондын нягт уялдааг хангадаг “Нэг эрүүл мэнд” зарчмын дагуу хүн бүрийн оролцоо чухал юм. Бичил биетний эмэнд тэсвэржилт нь эдгээр харилцан холбоотой тогтолцоонд үүсэж, тархдаг тул эмэнд тэсвэржилтийн эсрэг тэмцэхэд хүний эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбаруудын уялдаа холбоотой хамтын ажиллагааг шаардлага үүсдэг. Бичил биетний тэсвэржилтийн эсрэг Монгол улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс онцлон дурдвал Монгол улс 2026-2030 онд хэрэгжүүлэх бичил биетний тэсвэржилтийн эсрэг үндэсний төлөвлөгөөг “Нэг эрүүл мэнд” зарчимд тулгуурлан олон салбарын оролцоотойгоор боловсруулж байна.

11 дүгээр сарын 23-ны өдөр бичил биетний тэсвэржилтийн эсрэг үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг болон хүн, мал амьтны эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын төлөөллүүд дээрх төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, эцэслэн боловсруулж батлуулахад чиглэсэн гол үйл ажиллагаануудыг тодорхойлох юм.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1