2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

2026-09-25 52

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа 2026 оны 09 сарын 24-нд “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй биечлэн уулзан, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Тэрбээр өмнө нь тус танхимд 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулсан “Нээлттэй парламент”-ын танхимд ажилласан анхны гишүүн болсон юм.

Өнөөдрийн уулзалтаар иргэд тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн эрх, нийгмийн хамгаалал, халамж, хүүхэд болон ахмадын асаргаа, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа танилцуулж, шийдвэрлэх арга замын талаар санал хэллээ. Тухайлбал, 1980-2000 оны хооронд хөдөлмөр эрхэлж байх үедээ нийгмийн шилжилт, төрийн шийдвэрийн улмаас ажилласан хугацаагаа бүрэн тооцуулах боломжгүй болсон иргэд тэтгэвэр тогтоолгоход тулгарч буй хүндрэлээ уламжлав. Тэдний зүгээс энэ асуудлыг зөвхөн хувь хүний хүрээнд бус нийтлэг байдлаар нь авч үзэж, бодлогын түвшинд шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг онцолж байлаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өндөр настныг асарч буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндсөн юм.

Үүнээс гадна үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл уурхайчдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, тэтгэвэр тогтоолттой холбоотой маргаантай асуудлууд байсаар байгааг хэлсэн бол “Монголын ураг, удам, уламжлалын холбоо” төрийн бус байгууллагаас угийн бичиг хөтлөхөд чиглэсэн хууль, эрх зүйн орчны асуудлын талаар саналаа илэрхийлж байлаа. Угийн бичиг хөтлөх нь гэр бүл төлөвлөлт, хүн ам зүйн хөгжлийн бодлого цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал учрааспарламентын зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, одоо байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж ажиллахыг хүсэв.

“Нээлттэй парламент” танхимыг зорин ирсэн иргэд зөвхөн өөрт тулгамдсан асуудлаа танилцуулаад зогсохгүй хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар санал, санаачилга гаргаж байв.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа холбогдох талуудад иргэдийн хүсэлтийг уламжилж, танилцуулан шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулахаа илэрхийлэхийн зэрэгцээ зарим асуудлаар зөвлөгөө, тайлбар, мэдээлэл өглөө. Тухайлбал, тэтгэвэр тогтоолттой холбоотой асуудлаар хандсан иргэдэд холбогдох байгууллагад хэрхэн хандах талаар зөвлөж, шаардлагатай тохиолдолд Нийгмийн даатгалын байгууллагатай холбон зуучлав.Түүнчлэн орон сууцны дэмжлэг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлд хамрагдах талаар мэдээлэл өгсөн юм.

Уулзалтын үеэр өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдал болон парламентын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хариулт өглөө.

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын санаачилгаар “Нээлттэй парламент” танхим 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж байна.

Энэ танхим нь иргэд УИХ-ын гишүүнтэй уулзахын тулд цаг авах, албан бичгээр хандах, урьдчилан зөвшөөрөл авах зэрэг шат дамжлагагүйгээр шууд уулзаж, өөрт тулгамдсан асуудлаа танилцуулах, санал санаачилгаа хүргүүлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1