2026.09.30 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 30 гишүүн боловсруулсныг өнөөдөр (2026.09.29) С.Цэнгүүн, Ч.Анар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Хосбаяр нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ.

Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон төрийн санхүү, улсын төсвийг батлах бүрэн эрх, мөн төсвийн ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.


photo_2026-09-29_14-31-13.jpgХуулийн төслийн хүрээнд дараах зургаан асуудлыг зохицуулах юм байна. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үндсэн шалгуурт тулгуурласан урьдчилсан үнэлгээ, оноо, түүний дагуу тогтоосон эрэмбэд үндэслэн төсөвт тусгах; улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх болон уялдаа холбоог хангасан эсэхийг төсвийн төсөлд нэгтгэн боловсруулах; төсвийн хөрөнгө оруулалтын үнэлгээ, эрэмбэ, санхүүжилт, төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг нээлттэй цахим хэлбэрээр нийтлэх зэрэг юм байна. Түүнчлэн төсвийн урсгал зардлын бүтэц, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх мэдээллийг нарийвчлан төсвийн төсөлд тусгах, нийтэд ил тод болгох; төсвийн төслийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, иргэдийн саналын талаар тайлагнах болон төсвийн тусгай шаардлагыг мөрдөөгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлыг тусгасан байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвийн төсөлд тусгахдаа нэгдсэн шалгуур үзүүлэлт, жинлэсэн онооны аргачлалд тулгуурлан, улс төрийн нөлөөллөөс ангид, нотолгоонд суурилах нарийвчилсан зохицуулалт нь төслийн зарчмын шинжтэй, цөм агуулга болохыг С.Цэнгүүн гишүүн танилцуулсан.

Энэ хүрээнд урьдчилан үнэлээгүй, эрэмбэлээгүй төсөл, арга хэмжээг улсын төсөвт тусгахыг хязгаарлах зарчим тусгагджээ. Мөн төсвийн урсгал зардлын мэдээллийг төсвийн захирагч бүрээр, зардлын нэр төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй тайлагнах шаардлагыг нэмж тусгасан байна. Түүнчлэн “иргэдийн төсөв” хэлбэрийн хялбаршуулсан, харьцуулалт бүхий танилцуулгыг хуульчлан тогтоож, олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг тайлагнах хэлбэрийг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Эдгээр харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулсан ч хэрэгжилт хангалтгүй, төсвийн төлөвлөлтийн сахилга сул, урсгал зардлыг дэлгэрэнгүй танилцуулдаггүй, үүний улмаас төрийн байгууллагуудын үр ашиггүй, урсгал зардал тогтмол өсөх хандлагатай байгааг төслийн танилцуулгад дурджээ.


photo_2026-09-29_14-31-13 (2).jpgИймд төсвийн төсөл боловсруулах ажиллагааг гадаад орны сайн туршлага, бусад судалгаа, шинжилгээ, дүгнэлтийн хүрээнд олон улсын жишиг аргачлалд нийцүүлэн боловсруулсан байна. Тодруулбал, оноонд суурилсан эрэмбэлэх тогтолцоо болон төсвийн ил тод байдлын үнэлгээнд санхүүгийн тайлан гаргах, төсвийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага, нөөц баялгийн орлогын удирдлагыг нэвтрүүлэхээр хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Мөн төсвийн төсөл, тодотгол, гүйцэтгэлийн тайлан бүрийг энгийн хэлбэрээр нийтлэх, олон нийтийн саналыг хэрхэн шийдвэрлэсэн тухай эргэн мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
4 цагийн өмнө 20
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
4 цагийн өмнө 21
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
5 цагийн өмнө 15
Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн болж байна
5 цагийн өмнө 18
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
5 цагийн өмнө 18
БНСУ-ын Чүнчоннам-до мужийн Чонан хотын ХАА-н бодлогын хэлтсийн дарга Пак Жэ Ун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
5 цагийн өмнө 12
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндэсний чиглэлийн төслийг өргөн барилаа
5 цагийн өмнө 33
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
5 цагийн өмнө 49
Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
6 цагийн өмнө 15
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
6 цагийн өмнө 44
Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
6 цагийн өмнө 50
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
6 цагийн өмнө 58
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв
7 цагийн өмнө 23
Б.Номин-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна
8 цагийн өмнө 21
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
8 цагийн өмнө 47
Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цагт нээнэ
9 цагийн өмнө 54
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
10 цагийн өмнө 67
Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
10 цагийн өмнө 20
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
10 цагийн өмнө 17
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
10 цагийн өмнө 16
1 / 1