2026.09.23 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр – Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж байна

“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр – Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган зохион байгуулагдаж, Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

Чуулганаар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, шийдлийн талаар хэлэлцэж байна. 


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Сум, тосгоны эрүүл мэндийн төвийг эрүүл мэндийн салбарын хөгжлийн стратегийн тулгуур болгон бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Тэрээр “Сумын эрүүл мэндийн төв хүчтэй байвал анхан шат хүчтэй байна. Анхан шат хүчтэй байвал Монголын эрүүл мэндийн тогтолцоо хүчтэй байна” хэмээн онцолж, иргэн хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь салбарын бодлогын чухал зорилт болохыг тэмдэглэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 307 сумын эрүүл мэндийн төв, 6 сумын нэгдсэн эмнэлэг, 16 тосгоны эрүүл мэндийн төв ажиллаж, нийт 8,399 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 1,257 нь их эмч, 2,023 нь сувилагч юм.

Мөн 2025 онд сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд нийт 2.9 сая үзлэг хийгдсэн бөгөөд нийт үзлэгийн 40 орчим хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 12.7 хувь нь гэрийн үзлэг байжээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Бид иргэнээ эмнэлэгт ирэхийг хүлээдэг тогтолцооноос тусламж, үйлчилгээг иргэнд нь хүргэдэг тогтолцоо руу илүү эрчимтэй шилжих ёстой” хэмээн тодотголоо.

Энэ хүрээнд багийн эмчийн тогтолцоог бодлогоор дэмжиж, тэдний эрх зүйн орчин, ажиллах нөхцөл, хүний нөөц, унаа, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг үе шаттай сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

Цаашид сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөц, санхүүжилт, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, дэд бүтэц, мэдээллийн технологийн чадавхыг үе шаттай бэхжүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэв.

Чуулган нь сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн санал, туршлагад тулгуурлан анхан шатны тусламж, үйлчилгээний цаашдын бодлого, шийдлийг тодорхойлох зорилготойгоор үргэлжилж байна.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
3 мин өмнө 0
ХЭҮК-ын ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж байна
19 мин өмнө 34
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө
29 мин өмнө 0
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
37 мин өмнө 0
“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр – Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж байна
46 мин өмнө 42
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
48 мин өмнө 0
10 гаруй жилийн дараа Ши Жиньпин, эхнэр Пэн Лиюаний хамт АНУ-д төрийн айлчлал хийнэ
52 мин өмнө 36
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
1 цагийн өмнө 9
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2 цагийн өмнө 41
Монголын ширээний теннисний охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2 цагийн өмнө 6
Оюутолгойн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцжээ
2 цагийн өмнө 9
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
2 цагийн өмнө 58
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
2 цагийн өмнө 52
Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
2 цагийн өмнө 6
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2 цагийн өмнө 41
Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв
3 цагийн өмнө 45
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
2026-09-22 73
Ажлын байр нэмэгдүүлж, залуусыг орон сууцжуулахад дэмжлэг хэрэгтэйг ахмадууд хэлж, Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийллээ
2026-09-22 26
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
2026-09-22 51
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
2026-09-22 52
1 / 1