2026.10.07 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа

Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.10.07/ НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа. 

Тус уулзалтаар талууд малчин өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлээр санал солилцсон бөгөөд Сангийн сайд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай ч нөгөө талдаа бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх бодлого барьж буйгаа онцолсон. Тухайлбал, "Хүнсний хувьсгал", "Цагаан алт" зэрэг үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурлаас баталж, амжилттай хэрэгжиж, үр өгөөжөө өгч буй талаар танилцууллаа. Мөн Хүнсний хувьсгал хөтөлбөрийг хүнсний дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үндэсний бодлого болгон хэрэгжүүлсэн нь бодит үр дүнгээ өгсөн гэв. Түүнчлэн “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэлээ. 

Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Ний Куайе-Кума НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулсан төдийгүй, чухал ач холбогдолтой болсныг онцлов. 

Тус байгууллага 30-аад жил олон төсөл, хөтөлбөрүүдийг манай улсад амжилттай хэрэгжүүлсэн талаараа танилцуулж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
24 мин өмнө 4
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
33 мин өмнө 5
ЦЕГ: Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулжээ
42 мин өмнө 36
Монгол хүний сайн сайхан байдлын түвшинг анх удаа үндэсний хэмжээнд хэмжжээ
1 цагийн өмнө 11
Элчин сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
1 цагийн өмнө 10
“Танхайрах” зөрчил 33.8 хувиар өсжээ
2 цагийн өмнө 49
2026 оны III улирлын байдлаар 7,415,455 зөрчил бүртгэгджээ
2 цагийн өмнө 47
160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болон спорт заалын барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ
3 цагийн өмнө 55
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
3 цагийн өмнө 13
Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
3 цагийн өмнө 45
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
4 цагийн өмнө 46
Францад оршин суугаа Монгол иргэдийг жагсаал, цуглааны ойр газар руу зорчихгүй байхыг анхаарууллаа
4 цагийн өмнө 49
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
5 цагийн өмнө 50
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
5 цагийн өмнө 18
ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
5 цагийн өмнө 50
Хууль бусаар олборлосон 3.9 кг алтыг улсын орлого болгохоор шийдвэрлүүллээ
2026-10-06 70
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо
2026-10-06 62
Ц.Идэрбат: Малын вакцины импортын хамаарлыг бууруулж, 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна
2026-10-06 26
Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна
2026-10-06 54
ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
2026-10-06 47
1 / 1