2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг өнөөдөр /2026.11.19/ Европын хөрөнгө оруулалтын банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Ральф Аямар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрбээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа билээ.

photo_2026-11-19_13-52-32 (2).jpgУулзалтаар талууд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улс, Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов. Мөн ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Европын хөрөнгө оруулалтын банкнаас олгохоор төлөвлөж буй 100 сая евро хүртэлх хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэх бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, зохион байгуулалт болон цаашдын хамтын ажиллагааны талаар хөндөж ярилцлаа.

photo_2026-11-19_13-52-32.jpgУлсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг энэ үеэр ойн санг хамгаалах, төлөв байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ой бүрдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан менежментийг хэрэгжүүлэх, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ойг экосистемийн хувьд хадгалан хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, ойн экосистемийн үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор парламент ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

photo_2026-11-19_13-52-31 (2).jpgМөн тэрбээр, Хууль батлах нь төрийн бодлогын зорилгыг хэрэгжүүлэх суурь нөхцөл боловч, тухайн хууль нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой, санхүүжилт болон институцийн чадавхаар хангагдсан байх шаардлагатай. Улмаар хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, үр нөлөөг үнэлэн сайжруулж байх нь хууль тогтоох байгууллагын чухал үүрэг. Иймд ойн салбарын эрх зүйн шинэчлэл нь зөвхөн хууль батлах төдий бус, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, эдийн засгийн эргэлтэд оруулан үр ашигтай, бодит үр дүнд хүрэхэд чиглэж байгааг онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1