2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлогын хүрээнд, Монголын улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан Дотоодын болон Олон улсын эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ололт амжилтыг нэг дор төвлөрүүлж, олон нийтэд сурталчлан таниулах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагууддаа олгох зорилготойгоор Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр жил бүр “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд уламжлал болон зохион байгууллагддаг MEDICAL HEALTH TECHNOLOGY-2026 үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийж байна.

Үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын бусад байгууллага оролцож байна. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг улс орнуудын эрүүл мэндийн салбарын 120 гаруй байгууллагууд оролцож, шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох чухал талбар болж байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэдэд зориулан үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчийн зөвлөгөө, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмж хүргэж байна.

Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөөнд хамрагдсанаар иргэд өөрийн эрүүл мэндийн байдлын талаар мэргэжлийн мэдээлэл авч, шаардлагатай тохиолдолд цаашид ямар үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах талаар зөвлөгөө авах боломжтой.

Мөн үзэсгэлэнд оролцож буй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ иргэдэд зориулсан хямдрал, урамшуулалт худалдаа зохион байгуулж байна.

Энэ жилийн үзэсгэлэнгээр эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт шийдэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад инновацын бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Иргэд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг 9 сарын 24-27 өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдах “Medical Health Technology 2026” нэгдсэн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 15
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 16
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1