2026.10.05 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
“Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт боллоо
1 цагийн өмнө 3

“Мэдээллийг AI-аас – Шийдвэрийг Та өөрөө” уриатай “Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тус аяны нээлт аравдугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт болж, 800 гаруй хүүхэд, залуус оролцов.

Энэ жилийн аянаар хүүхэд, залуучуудад бага наснаас нь хуримтлалын зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн зорилгоо тодорхойлох, орлого, зарлагаа төлөвлөх, богино хугацааны хэрэглээнээс илүү урт хугацааны санхүүгийн зорилгод ач холбогдол өгөх хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, финтекийн санхүүгийн шийдлүүд хурдацтай хөгжиж буй өнөө үед технологийг мэдээлэл авах, санхүүгээ төлөвлөхөд зөв ашиглахын зэрэгцээ санхүүгийн эцсийн шийдвэрийг хүн өөрөө гаргах нь чухал болохыг аяны уриагаар онцолж байна. Өөрөөр хэлбэл, технологийн өгч буй мэдээлэл, зөвлөмжийг өөрийн зорилго, хэрэгцээ, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан үнэлж, хариуцлагатай шийдвэр гаргах санхүүгийн ур чадварыг төлөвшүүлэхийг зорьж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон банк, санхүүгийн салбарын төлөөлөл оролцлоо. 

 

Аяны нээлтийн үеэр Монголбанк болон Өмнөговь аймаг иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар гарын үсэг зурж, олон нийтийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд хэрэгжүүлэхээр болов. Монголбанк 2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулснаас хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд иргэдэд нээлттэй, байнгын ажиллагаатай “Санхүүгийн боловсролын төв” байгуулж, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мөн Санхүүгийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үе тэнгийн сургагч багш нар болон “Өсвөрийн санхүүчдын клуб”-ын хүүхдүүдтэй уулзан санхүүгийн зөв дадал, хуримтлал болон цаашдын боломжийн талаар ярилцлаа.



Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
3 мин өмнө 25
Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
5 мин өмнө 0
36.6 мянган га-г ангилан хадаж, 186.9 га-гаас 273.9 мянган тонн үр тариа хураан аваад байна
23 мин өмнө 1
“Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт боллоо
1 цагийн өмнө 4
Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна
1 цагийн өмнө 2
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
1 цагийн өмнө 7
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
3 цагийн өмнө 4
АТГ: Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
3 цагийн өмнө 18
Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 396 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
3 цагийн өмнө 3
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
4 цагийн өмнө 6
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлнэ
4 цагийн өмнө 38
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ
5 цагийн өмнө 41
Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
5 цагийн өмнө 6
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11 болно
5 цагийн өмнө 43
Цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байна
5 цагийн өмнө 6
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна
2026-10-03 42
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
2026-10-03 70
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна
2026-10-03 73
"ПАРЛАМЕНТЫН ИНСТИТУЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ: Төлөөллийн байгууллагын нээлттэй байдал" хэлэлцүүлэг боллоо
2026-10-02 81
Монголбанк Tether компанитай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
2026-10-02 37
1 / 1