2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Хүрээлэн буй орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Өнгөрсөн 14 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн прокурорын газруудаас хууль бусаар мод бэлтгэх болон хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэргүүдийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Архангай аймгийн прокурорын газраас:

- М.Б нь ... аймгийн нутаг дэвсгэр дэх ойгоос 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.3 м.куб шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, vanette загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М.Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 5 ширхэг модыг тарьж ургуулах үүрэг хүлээлгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан vanette маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 2.3м.куб мод зэргийг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.

- Э.М нь 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан ... аймгийн нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0.05 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

​Шүүхээс Э.М-г хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, хор уршиг болох 28.3 сая төгрөгөөс шүүгдэгч нь 9 сая төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэгдэл 19.3 сая төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ус соруулах төхөөрөмж 2 ширхэг, ус соруулах хоолой, 28.2 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Хьюндай 4500 ЛС-7” загварын экскаватор зэргийг улсын орлого болохоор шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас:

- Н.Б нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ...аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар 6.1 м.куб хэмжээтэй бөөрөнхий нарс мод бэлтгэж, улсын дугаар, гэрчилгээгүй тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

​Шүүхээс Н.Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, хор уршиг болох 7.7 сая төгрөгийг шүүгдэгч төлсөн болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл, битүүмжлэгдсэн 9 ширхэг нойтон нарс модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

- Б.Б, Э.У нар нь бүлэглэн 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ...аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор арлын дугааргүй экскаватор ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

​Шүүхээс Б.Б, Э.У нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Б-г 6 сая төгрөгөөр, Э.У-г 5.5 сая төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, хүрээлэн буй орчинд учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсныг дурдан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох 9 сая төгрөгийн үнэлгээ бүхий экскаватор 1 ширхэг, 1.2 сая төгрөгийн төгрөгийн үнэлгээ бүхий ус татах болон алт угаах төхөөрөмжийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн прокурорын газраас:

- Р.З нь 2026 оны 7 дугаар сарын 02-ны шөнө ....аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 20 ширхэг шинэс мод хууль бусаар тайрч бэлтгэн ойн санд хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Р.З-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ойн санд учруулсан хохирлыг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д.Р-ийн эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг Д.Р-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 6.9 сая төгрөгийг Р.З-ээс гаргуулах, 1 ширхэг бензин моторт хөрөө, хар өнгийн маркераар 1-20 хүртэл дугаарласан 2 метр орчим урттай бөөрөнхий шинэс мод зэргийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1