2026.09.24 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.

Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий. Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно. Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.

Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй.

Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа ард түмэн шүүн тунгаана” гэлээ.

21 дэх жилдээ болж буй энэхүү өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.

“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

С.Даваасүрэн “Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг нээж үг хэллээ
48 мин өмнө 5
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
51 мин өмнө 6
Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг шинжээчдийн бэлтгэсэн тайлан, мэдээлэлтэй танилцлаа
1 цагийн өмнө 6
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн наймд шалгарчээ
3 цагийн өмнө 16
“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа
3 цагийн өмнө 46
Уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
3 цагийн өмнө 52
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 55 хувьтай байна
3 цагийн өмнө 45
“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо
2026-09-23 63
Засгийн газар “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлого хэрэгжүүлнэ
2026-09-23 50
Монгол Улсад 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байна
2026-09-23 14
Архангай аймгийн Цэнхэр сумын 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
2026-09-23 16
122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
2026-09-23 52
НАСА: Google Maps үзэж байсан хүн 390 сая жилийн настай солирын тогоо илрүүлжээ
2026-09-23 63
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
2026-09-23 58
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
2026-09-23 18
Т.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
2026-09-23 15
Орон нутгийн иргэдийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана
2026-09-23 21
ЭЗБХ: Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
2026-09-23 49
Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна
2026-09-23 53
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
2026-09-23 25
1 / 1