2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
“H. PYLORI-ИЙН ХАЛДВАРААС ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ РҮҮ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
1 цагийн өмнө 4

“Халдвараас ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт рүү” уриан дор “H. pylori-ийн халдвар ба ходоодны хорт хавдраас сэргийлэх” олон улсын симпозиум 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.

Тус симпозиумыг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Хоол Боловсруулах Дурангийн Нийгэмлэг, Монголын Хеликобактер ба Микробиота Судлаачдын Нийгэмлэг хамтран зохион байгуулж, Helicobacter pylori (H. pylori)-ийн халдварыг эрт илрүүлэх, эмчлэх замаар ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах олон улсын нотолгоо, Монгол Улсын судалгаа, эмнэлзүйн туршлага, цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцлээ.

Симпозиумд нийслэл болон орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлээд гуравдугаар шатлалын нийт 36 эмнэлгийн 98 эмч, мэргэжилтэн, судлаач оролцож, H. pylori-ийн халдварын тархалт, оношилгоо, эмчилгээ, хүүхдийн халдвар, халдвар дамжих зам, антибиотикт тэсвэржилт, ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг болон орчин үеийн эмчилгээний асуудлаар мэдээлэл, туршлага солилцов.

Симпозиумыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АУ-ы доктор, профессор Н.Эрдэнэбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчийн орлогч Ян Му, АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж нар нээж үг хэллээ.

Олон улсын үндсэн илтгэгчээр Япон Улсын Оита их сургуулийн профессор Yoshio Yamaoka, ДЭМБ-ын Олон улсын хавдар судлалын агентлаг (IARC)-ийн судлаач Jin Young Park нар оролцож, H. pylori-ийн халдвар болон ходоодны хорт хавдрын хамаарал, бактери болон эзэн биеийн хүчин зүйл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн олон улсын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Мөн Монголын эмч, судлаачид үндэсний судалгаа, эмнэлзүйн практикт тулгамдаж буй асуудал, цаашдын шийдлийн талаар танилцуулсан юм.

Симпозиумын төгсгөлийн хэлэлцүүлгээр Монгол Улсад H. pylori-ийг илрүүлж, эмчлэхэд суурилсан ходоодны хорт хавдрын анхдагч урьдчилан сэргийлэлтийн бодлогыг судлан хэрэгжүүлэх, хүүхэд болон өрхийн хүрээн дэх халдвар дамжилтыг судалж, нотолгоонд суурилсан арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, H. pylori-ийн халдварын менежментийг хүн амд суурилсан ходоодны хорт хавдрын эрт илрүүлэгтэй уялдуулах, антибиотикт тэсвэржилтийг тодорхойлох молекул оношилгоог нэвтрүүлэх, үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.

Мөн дээрх арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор салбар дундын ажлын хэсэг байгуулах саналд оролцогчид нэгдсэн байна.

Симпозиумын илтгэл, төгсгөлийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмж нь Монгол Улсад H. pylori-ийн халдвар болон ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
8 мин өмнө 0
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
13 мин өмнө 31
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
26 мин өмнө 0
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
37 мин өмнө 2
Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
39 мин өмнө 6
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
47 мин өмнө 3
“H. PYLORI-ИЙН ХАЛДВАРААС ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ РҮҮ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
1 цагийн өмнө 5
Нийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлжээ
1 цагийн өмнө 4
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ
1 цагийн өмнө 36
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна
2 цагийн өмнө 8
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2 цагийн өмнө 69
Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2 цагийн өмнө 37
Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв
2026-10-05 38
Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг дулаанд холболоо
2026-10-05 19
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
2026-10-05 19
2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө
2026-10-05 49
Хөвсгөл аймгийн боловсролын газрын 70 жилийн ойн арга хэмжээ боллоо
2026-10-05 22
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
2026-10-05 19
ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
2026-10-05 56
МАН-ын бүлэг: Шүүхийн ачааллыг бууруулж, иргэний шүүхэд хандах эрхийг хамгаалахаар төсөлд тусгажээ
2026-10-05 18
1 / 1