2026.09.25 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
“Сумын төвийн дэд цүтцийг бэхжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих” төслийн явц, үр дүнг хэлэлцлээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Азийн хөгжлийн банк хамтран Сумын төвийн дэд бүтцийг бэхжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих” техникийн туслалцааны төслийг Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг дэмжих Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслийн хэрэгжилтийн явц, эхлэлийн тайлан, хээрийн судалгааны урьдчилсан үр дүнг хэлэлцэх уулзалт өнөөдөр /2026.09.25/ боллоо. Уулзалтад ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Раушан Маматкулов, Япон Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Цүнакакэ Дабидэ болон төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын удирдлагууд оролцов. 

Уулзалтаар төсөлд сонгогдсон таван суманд хийсэн хээрийн судалгааны урьдчилсан үр дүн, инженерийн дэд бүтэц, нийтийн аж ахуйн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн хэрэгцээг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээр санал солилцлоо. Цаашид судалгааны үр дүнд тулгуурлан сумдын онцлог, хэрэгцээнд нийцсэн дэд бүтцийн боломжит шийдлүүдийг тодорхойлж, тэдгээрийн техникийн болон санхүүгийн хэрэгжих боломж, ногоон хөгжлийн үр өгөөж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, урт хугацааны тогтвортой ашиглалтыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Дэлхийн ур чадварын байгууллагын 2027 оны ерөнхий ассамблэй Монгол Улсад болно
6 мин өмнө 3
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо
6 мин өмнө 1
Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгууллаа
8 мин өмнө 4
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ТӨМӨР ЗАМЧНЫ МЭРГЭЖЛЭЭР СУРГАЖ, АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА
21 мин өмнө 1
“CROSSRAIL INTERNATIONAL” КОМПАНИТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
32 мин өмнө 2
Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSIRS цахим системийг хэрэглэж сурлаа
49 мин өмнө 4
Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой
50 мин өмнө 36
“Сумын төвийн дэд цүтцийг бэхжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих” төслийн явц, үр дүнг хэлэлцлээ
1 цагийн өмнө 40
Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа
2 цагийн өмнө 8
Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулах сургалт зохион байгууллаа
2 цагийн өмнө 11
“Ажил хайгч иргэнийг хөдөлмөрт зуучлах” хөдөлмөрийн өдөрлөг болж байна
3 цагийн өмнө 11
С.Эрдэнэтуяа: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна
3 цагийн өмнө 48
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
3 цагийн өмнө 9
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
3 цагийн өмнө 10
ОУВС-ын төлөөлөгчид Монгол улсын эрдэс баялгийн салбарын шинэчлэлийн бодлогыг сайшаав
4 цагийн өмнө 14
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
4 цагийн өмнө 14
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
4 цагийн өмнө 50
Ерөнхий сайд Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
4 цагийн өмнө 12
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
4 цагийн өмнө 19
“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: асуудал, шийдэл” олон улсын бага хурал эхэллээ
5 цагийн өмнө 17
1 / 1