2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ

Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Булган аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, ИТХ-ын дарга Д.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Пүрэв-Очир тус аймгийн дулаан үйлдвэрлэлтэй холбоотой  “Энержи Палас” ХХК болон “Булган мээж” ОНӨХХК-ийн хооронд сүүлийн долоон жил хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн Засгийн газрын тэргүүн болон шадар сайдууд мөн салбарын сайдад талархаж буйгаа аймгийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс илэрхийллээ.

Олон жил хуримтлагдсан өр төлбөрийн асуудлаас болж, энэ жил аймгаараа дулаанаа авч чадахгүй эрсдэлт нөхцөл үүссэн бөгөөд Эрчим хүчний сайд Б.Найдалаа багцынхаа хүрээнд “Булган мээж” ОНӨХХК-д гурван тэрбум төгрөгийн төсвийг шийдвэрлэн өгснөөр аймгийн дулаан хангамжийн асуудал хэвийн үргэлжлэх боломж бүрджээ. Цаашид орон нутгийн удирдлагуудын зүгээс тарифын зөрүүтэй байдлаас үүдэлтэй энэхүү өр төлбөрийн асуудлыг ЗДТГ, ИТХ-аар хамтран хэлэлцэж, өр авлага дахин үүсгэхгүй байхад анхаарч, менежментээ сайжруулан ажиллахаа мэдэгдсэн юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн Орхон суманд баригдаж буй 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт/100 МВт.цагийн батарей хуримтлуурын систем бүхий “Булган нар” төслийн бүтээн байгуулалтын талбайд очиж, хэрэгжүүлэгч компанийн удирдлага, инженерүүдтэй уулзан мэдээлэл авлаа.

Монголд анх удаа сэргээгдэх эрчим хүчний бие даасан үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах таван байршлын аукционыг өнгөрсөн зургаадугаар сард амжилттай зохион байгуулсан. Үүнээс нэг төсөл нь Булган аймгийн Орхон суманд хэрэгжиж буй бөгөөд төслийг 5.95 ам.цент/кВт.цаг үнээр "Магнус сентурион констракшн" ХХК хэрэгжүүлэх эрхийг авсан. Тус компанийн бүтээн байгуулалтын  ажил одоогийн байдлаар 22 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй бөгөөд энэ ондоо багтаан өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж байгаагаа салбарын сайдад танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэлийн хангах хүрээнд хийгдэж буй уг ажил нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хичээл зүтгэл бөгөөд аукционд шалгарсан компаниуд эрчим хүчний шинэ эх үүсгүүр барих төслүүдээ цаг алдалгүй ашиглалтад оруулах ёстойг салбарын сайд онцоллоо. Уг төсөл нь “Булган” дэд станцад холбогдох бөгөөд сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг салбарын компани, үйлдвэрийн удирдлагуудын төлөөлөлтэй 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засварын ажлын явц, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 86 орчим хувьтай төлөвлөгөөний дагуу явагдаж байна.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
7 мин өмнө 0
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
12 мин өмнө 31
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
25 мин өмнө 0
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
36 мин өмнө 2
Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
38 мин өмнө 5
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
46 мин өмнө 3
“H. PYLORI-ИЙН ХАЛДВАРААС ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ РҮҮ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
1 цагийн өмнө 4
Нийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлжээ
1 цагийн өмнө 3
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ
1 цагийн өмнө 36
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна
2 цагийн өмнө 8
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2 цагийн өмнө 68
Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2 цагийн өмнө 37
Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв
2026-10-05 38
Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг дулаанд холболоо
2026-10-05 19
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
2026-10-05 19
2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө
2026-10-05 49
Хөвсгөл аймгийн боловсролын газрын 70 жилийн ойн арга хэмжээ боллоо
2026-10-05 22
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
2026-10-05 19
ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
2026-10-05 56
МАН-ын бүлэг: Шүүхийн ачааллыг бууруулж, иргэний шүүхэд хандах эрхийг хамгаалахаар төсөлд тусгажээ
2026-10-05 18
1 / 1