Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн манай нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах үйл хэргийн баталгаа болсон Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнтэй биечлэн уулзаж дараах үндсэн хоёр асуудлыг нэн чухлаар анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Үүнд:
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгай чиг үүрэг бүхий Цагдаагийн байгууллага нь цаг үеэсээ үргэлж түрүүлж алхах учиртай. Иймд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, ажиллах орчин, нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад онцгойлон анхаарч, төрийн дэмжлэгийг бодитой нэмэгдүүлэхэд манлайлан ажиллахаа онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн эх орон, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчдадаа гүн талархал илэрхийлж, ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


