2026.09.30 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
ИНЕГ өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа

Иргэнийн нисэхийн ерөнхий газрын даргын А/270 дугаар тушаалаар “Цагийн хуваарийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам” шинэчлэн батлах тухай тушаалаар цагийн хуваарийн бүрэлдэхүүнийг 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шинэчлэн баталж “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн I хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан бөгөөд гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн 2026-2027 оны өвлийн улирлын Олон улс болон орон нутгийн хуваарьт хөөрөлт буултын өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд баталлаа. 

2026-2027 оны өвлийн улиралд дотоод болон гадаадын нийт 14 агаарын тээвэрлэгч 28 чиглэлд 6066 нислэг үйлдэхээр төлөвлөгдсөнөөс “Аэромонголиа” ХХК-ний нислэг 6.2%, Korean air 32,6%, Vietjet 2.8%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2026-2027 оны өвлийн улиралд БНХАУ-ын “China United Airlines” Ордос чиглэлд, “Juneyao Airlines” Санья чиглэлд, “Spring Airlines” Шанхай чиглэлд, БНСВУ-ын “Vietjet Air” НаТранг, Фукоук чиглэлд, БНКУ-ын “Scat Airlines” Астана чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн.

 “МИАТ” ТӨХК нь олон улсын 10 чиглэлд, “Хүннү Эйр” ХХК 8 чиглэлд “Аэромонголиа” ХХК 4 чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.  

2026-2027 оны өвлийн улирлын орон нутгийн агаарын шугамд 3 агаарын тээвэрлэгчийн 1232 нислэг төлөвлөгдсөн. Үүнээс “МИАТ” ТӨХК нь Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор чиглэлд нийт 572 нислэг, “Хүннү Эйр” ХХК нь Өмнөговь чиглэлд нийт 308 нислэг, “Чингис Аэрлайнс Юнити” ХХК нь Даланзадгад, Мөрөн, Чойбалсан чиглэлд нийт 352 нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
10 мин өмнө 2
Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
10 мин өмнө 1
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
13 мин өмнө 2
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
19 мин өмнө 2
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
34 мин өмнө 36
Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
42 мин өмнө 37
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
46 мин өмнө 49
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
48 мин өмнө 33
Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
50 мин өмнө 17
ИНЕГ өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа
59 мин өмнө 14
“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
1 цагийн өмнө 17
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
1 цагийн өмнө 40
“Чингис хаан олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
1 цагийн өмнө 34
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 3
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 38
“Чингис хаан” олон улсын нисэх буудал хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг онцлов
2026-09-29 41
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Гоцурвэтэй уулзлаа
2026-09-29 32
Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
2026-09-29 20
Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгч зарим асуудалд санал солилцлоо
2026-09-29 24
100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” эхэллээ
2026-09-29 58
1 / 1