2026.11.07 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

ХЭҮК-ын ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунанаар ахлуулсан ажлын хэсэг Төв, Архангай аймагт ажиллаж, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тогтолцооны хэрэгжилт болон төрийн байгууллагын орчны хүртээмж, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох байгууллагын албан хаагчидтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

7a77d6a9-8be6-46aa-bb67-2f0ee8915dd9

Ажлын хэсэг 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Лүн сумын “Цоморлиг” хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Тус цэцэрлэгийн барилга 2024 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 140 орчим хүүхэд, 28 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Цэцэрлэгийн камержуулалт хангалтгүй, камерын бичлэгийн хадгалалт болон ашиглалтад тавих хяналтыг сайжруулах, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой журмын хэрэгжилтийг хангах, цэцэрлэгийн гадна тоглоомын талбайн тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай байгааг анхааруулав.

Мөн 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цагдаагийн газар, Архангай аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын орчны хүртээмжтэй танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас дээрх байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээлэл авлаа.

Үргэлжлүүлэн 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хүний эрхийн ажлын хэсэг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд тусгагдсан хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй зарим асуудлыг Архангай аймгийн түвшинд хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан багийн гишүүд, Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид, хүүхдийн эрхийн улсын байцаагчид зэрэг нийт 60 орчим хүн оролцов.

1b810984-79fd-4470-be0b-4ed4ad3698cc

Хэлэлцүүлгийн эхэнд Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид тус аймаг дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, хэрэгжүүлж буй арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаар танилцуулсан бол ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд тусгагдсан хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ.

Архангай аймагт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажилласны үр дүнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан, хүүхэд хамгааллын зардлыг үр ашигтай зарцуулсан, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн, төрийн байгууллагуудын уялдаа холбоо нэмэгдсэн, Хүүхэд, гэр бүлийн дагнасан прокурор, мөрдөгч ажиллаж байгаа зэрэг эерэг үр дүн гарсныг танилцууллаа.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан 25 дахь илтгэлийн дүгнэлт, Улсын Их Хуралд хүргүүлсэн санал, зөвлөмжийг оролцогчдод танилцуулахын зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдэд ээлтэй орчин, нөхцөлийг зайлшгүй бүрдүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд холбогдсон хэрэг, маргаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд анхаарч ажиллахыг санууллаа.

05ecce9b-caff-4f65-a1ca-95fc335a72ca

Хэлэлцүүлгийн үеэр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хэрхэн хангах, хүүхдийн асрамжийн газар байгуулах, хүүхдийн үрчлэлтийн асуудал, хүүхдийн хөгжил, хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхдэд зарцуулагдах тусламж, дэмжлэг хүүхдэдээ хүрч байгаа эсэх зэрэг асуудлаар оролцогчид санал солилцов.

Мөн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд чиглэсэн төсвийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын хүний нөөцийн тогтвор суурьшилтай байдлыг хангах, албан хаагчдыг чадавхжуулах, байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих шаардлагатайг оролцогчид онцоллоо.

Ажлын хэсэг 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөн хяналт шалгалт хийх бөгөөд Архангай аймгийн цагдаа, дотоодын цэрэг, прокурорын байгууллагын алба хаагчдад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 75
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 75
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 32
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 35
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 32
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 33
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 28
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 66
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 70
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 35
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 67
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 78
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 69
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 47
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 72
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 70
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 39
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 40
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
2026-11-06 36
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2026-11-06 69
1 / 1