2026.10.18 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Монголбанк Tether компанитай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар “USDT” стэйблкойныг гаргагч “Tether limited” санхүүгийн технологийн компанийн төлөөлөгч Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн захирал Куини Ле, Ази, Номхон далайн бүсийн Токенизацийн тэлэлт хариуцсан захирал Жед Назиф нарыг хүлээн авч уулзан санхүүгийн зохицуулалт, лицензжүүлэлтийн бодлого, хамтын ажиллагааны боломж сэдвээр санал солилцов. Tether нь крипто зах зээлийн өндөр хэлбэлзлээс хамгаалах, уламжлалт мөнгөн тэмдэгтийг дижитал хэлбэрт шилжүүлэх гүүр болох зорилгоор 2014 онд байгуулагдаж, блокчэйн технологид суурилсан, дэлхийн анхны стейблкойн болох USDT-ийг гаргасан нь өнөөдөр дэлхийн 3 дахь том крипто хөрөнгө болсон бөгөөд стейблкоины зах зээлийн 61 хувийг дангаараа эзэлж байна.  

USDT-ийн ханш нь АНУ-ын доллартай 1:1 харьцаатай уягддаг буюу 1 USDT нь үргэлж 1 ам.доллартай тэнцүү байх зорилготой бөгөөд зах зээлд гаргасан USDT болгоны ард Tether компани яг ижил хэмжээний бодит ам.доллар, АНУ-ын засгийн газрын богино хугацаат бонд болон бусад өндөр хөрвөх чадвартай хөрөнгийг нөөцөд байршуулдаг тул Дэлхийн хамгийн өндөр хөрвөх чадвартай, хамгийн их арилжаалагддаг дижитал хөрөнгөд тооцогддог. Өдөрт дунджаар 43 тэрбум ам.долларын дүн бүхий 23 сая ширхэг USDT-ийн гүйлгээ тогтмол хийгдэж байна. Тус компани мөн Швейцарт хадгалагдаж буй биет алтан гулдмайгаар баталгаажсан Tether Gold (XAUT) токеныг зах зээлд гаргасан байдаг байна. Төлөөлөгчид тус компанийн талаар: "Хүртээмжтэй, аюулгүй бөгөөд үр ашигтай санхүү, харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтцийг бий болгох эрхэм зорилгынхоо хүрээнд Tether нь санхүүгийн үйлчилгээ дутагдалтай иргэд, бүлгүүдэд зориулсан тогтвортой, уян хатан дэд бүтцийг бий болгоход анхаарч, дэвшилтэт блокчейн болон рeer-to-peer (P2P) технологийг ашиглан уламжлалт санхүүгийн систем болон төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) боломжуудыг холбох гүүр болохын төлөө ажиллаж байна." хэмээн дурьдлаа. 

Энэхүү уулзалтаар Tether компанитай цаашид гадаад төлбөр тооцоонд USDT стэйлбкойныг ашиглах боломжийн талаар хэлэлцэж, Монгол улсад гаргах дотоодын стейблкойны бодлогын чиглэл, зохицуулалтыг бий болгох хүрээнд туслалцаа үзүүлж хамтран ажиллахаар тохиролцсон ба тус компаний зүгээс Монгол улс дахь хөрөнгө тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүн болон алтыг токенжуулах талаар санал болгов.

Сэтгэгдэл 0
0/1000
“Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
2026-10-17 20
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026-10-17 59
Н.НАРХАЖИД, Э.ОДГЭРЭЛ НАР ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-17 20
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-17 53
НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
2026-10-16 38
"Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв" нээгдлээ
2026-10-16 25
Сургууль, Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
2026-10-16 65
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
2026-10-16 57
“Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо
2026-10-16 28
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
2026-10-16 33
Монголд трактор угсрах төв байгуулах судалгаа, төлөвлөлтийн ажил хийгдэж байна
2026-10-16 29
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
2026-10-16 28
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-10-16 67
Дүүргийн цагдаагийн газартай холбогдох илүү амар боллоо
2026-10-16 33
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк улсын үндэсний батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2026-10-16 63
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-16 63
Э.Алтанцэцэг: Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан агнахыг хуулиар хориглодог
2026-10-16 62
Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулав
2026-10-16 29
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд болно
2026-10-16 73
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
2026-10-16 31
1 / 1