2026.10.18 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа

Азийн хөгжлийн банктай 2025 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн 2 дахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр боллоо.

Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд амжилттай өргөжин ирснийг онцлоод, томоохон хөрөнгө оруулалт хийж, боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж буйд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Тус төслийн хүрээнд шинээр 9 сургууль, 5 цэцэрлэг барьж, 17 сургууль, 1 цэцэрлэгийг өргөтгөж, 1 сургуулийн барилгын ажлыг дуусгах бөгөөд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,140 суудлаар нэмэгдүүлэх аж.

Харин “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын алслагдмал буюу хөдөө орон нутагт нас баралтын түвшинг бууруулж, урьдчилан сэргийлэх юм. Энэ хүрээнд шинээр 1 аймгийн нэгдсэн төв эмнэлэг, 3 аймгийн эмнэлгийн өргөтгөл, 13 байршилд яаралтай, эрчимт эмчилгээ болон мэс заслын тасгуудыг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна, 7 боомтод шинээр эрүүл мэндийн төв барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
2026-10-17 20
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026-10-17 57
Н.НАРХАЖИД, Э.ОДГЭРЭЛ НАР ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-17 18
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-17 53
НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
2026-10-16 38
"Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв" нээгдлээ
2026-10-16 25
Сургууль, Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
2026-10-16 65
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
2026-10-16 57
“Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо
2026-10-16 28
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
2026-10-16 33
Монголд трактор угсрах төв байгуулах судалгаа, төлөвлөлтийн ажил хийгдэж байна
2026-10-16 29
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
2026-10-16 28
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-10-16 67
Дүүргийн цагдаагийн газартай холбогдох илүү амар боллоо
2026-10-16 33
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк улсын үндэсний батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2026-10-16 63
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-16 63
Э.Алтанцэцэг: Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан агнахыг хуулиар хориглодог
2026-10-16 62
Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулав
2026-10-16 29
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд болно
2026-10-16 73
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
2026-10-16 31
1 / 1