2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал уг төсөлтэй танилцаж, инфляцыг бууруулах, мөнгөний бодлого болон төсвийн бодлогын уялдааг хангах, Төв банкны алдагдлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Сангийн сайд З.Мэндсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар оролцов. 

Монгол Улсын инфляц 2026 оны аравдугаар сарын байдлаар 13.4 хувьд хүрсэн бол эдийн засаг 7.6 хувиар өсөхөд өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өрхийн бодит орлогын өсөлт сүүлийн жилүүдэд саарч, инфляцын өсөлт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тэрбээр сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц Монголбанкны зорилтот түвшинд хүрсэн нь ердөө таван жил байсныг дурдаад, үнийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг сайжруулах шаардлагатайг тэмдэглэв.

Монголбанкны танилцуулгаар, Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Харин Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг байна. Монголбанкны алдагдал, зах зээл дэх илүүдэл мөнгөн нөөц бий болоход нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь төв банкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд болохыг танилцуулгад дурдсан байна. Тухайлбал, 2012 оноос хойш нийт 15.8 их наяд төгрөгийн төсвийн шинжтэй санхүүжилт олгожээ. Үүнд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах болон бусад төсвийн шинжтэй хөтөлбөрүүд багтаж байна.

2012-2016 онд:

  • Үнэ тогтворжуулах хөтөлбөр
  • Ипотекийн санхүүжилт
  • “Сайн” хөтөлбөрүүд
  • Арилжааны банкнуудын активын чанаргүйдлийг бууруулах хөтөлбөр
  • Хадгаламжийн даатгалын корпорацад олгосон зээл
  • Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Эрдэнэс Тавантолгой бондын санхүүжилт зэрэгт зарцуулсан 15.7 их наяд төгрөг эзэлж байна.

Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уг хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг тусгажээ. Энэ талаар Ерөнхий сайд Монголбанкны санал болгож буй тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тус саналын хүрээнд жил бүр 1.5 их наяд төгрөгийн Засгийн газрын тусгай үнэт цаас гаргаж, 25 жилийн хугацаатай байхаар төлөвлөсөн байна. Эхний таван жилд үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй бөгөөд 2027-2031 онд улсын төсвөөс шууд зардал гарахгүй байхаар тооцжээ. 

Монголбанкны тооцоогоор уг арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд 2032 оноос инфляцын нөлөөгөөр төсвийн урсгал зардал жилд дунджаар 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй. Харин тусгай үнэт цаас гаргасан нөхцөлд 2032 оноос жилд ойролцоогоор 0.5 их наяд төгрөгийн төсвийн зардал үүсэхээр тооцсон байна. Түүнчлэн Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо үе шаттай бууруулж, зах зээлийн зохицуулагчийн үүрэгт шилжихээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ингэснээр Монголбанкны өөрийн хөрөнгө нэмэгдэхээс гадна зах зээл дээр санхүүгийн шинэ үүсмэл хэрэгсэл бий болно. Мөн Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо үе шаттай бууруулах гэж байгааг дэмжиж буй бөгөөд Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хуулиар хориглох нь зүйтэй байна. Энэ тал дээр Сангийн яамныхан Монголбанктай хамтран ажиллаж хуулийн төслийг бэлтгэн, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл өглөө.

Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хаах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг тусгажээ. Тухайлбал, төсөв болон мөнгөний бодлогын уялдааг хуульчлах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал болон санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Засгийн газрын хувьд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг цаашид чанд мөрдөж ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
5 цагийн өмнө 48
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
6 цагийн өмнө 19
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 76
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 55
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 65
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 89
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 79
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 85
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 90
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 81
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 49
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 42
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 86
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 48
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 45
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 83
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 94
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 122
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 78
1 / 1