2026.11.07 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Хөвсгөлчүүд зарим төрлийн мэс засал хийлгэхээр Улаанбаатарыг зорих шаардлагагүй боллоо

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 664.8 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулжээ.

Тухайлбал, хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, нян судлалын шинжилгээний бүрэн автомат анализатор, нярайн шарлагын аппарат болон бусад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.

Хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдлийг ашиглалтад оруулснаар өмнө нь Орхон аймаг болон Улаанбаатар хотыг зорьж хийлгэдэг байсан зарим төрлийн мэс заслыг Хөвсгөл аймагт хийх боломж бүрджээ. Тодруулбал, хэвлийн хөндийн болон эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын тусламж, үйлчилгээг орон нутагт үзүүлэх нөхцөл бүрдсэн байна.

Ингэснээр иргэдийн мэс заслын тусламж, үйлчилгээ авах хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ Улаанбаатар болон бусад аймгийг зориход зарцуулдаг цаг хугацаа, зардлыг хэмнэх боломжтой болж байна.

Мөн нян судлалын шинжилгээний бүрэн автомат анализаторыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн оношилгооны чадавх сайжрах юм.

Уг төхөөрөмж нь шинжилгээний хугацааг богиносгох, оношилгооны нарийвчлалыг нэмэгдүүлэх, хүний үйл ажиллагаанаас шалтгаалах алдааны эрсдэлийг бууруулах давуу талтай. Түүнчлэн бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийг илүү нарийвчлалтай тодорхойлох боломжтой аж.

Шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулснаар Хөвсгөл аймгийн иргэд орон нутагтаа илүү олон төрлийн оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээ авах боломж ийнхүү нэмэгдэж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 78
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 76
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 33
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 37
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 117
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 35
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 30
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 67
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 71
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 37
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 68
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 79
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 70
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 48
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 72
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 70
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 40
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 41
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
2026-11-06 36
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2026-11-06 72
1 / 1