2026.09.28 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэрчилгээ олгож эхэллээ

E-Mongolia-гаас авдаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод Апостиль гэрчилгээг цахимаар авдаг боллоо.

Апостиль гэрчилгээ гэж юу вэ?

Монгол Улсаас авсан баримт бичгийг (төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, жолоочийн лавлагаа гэх мэт) гадаадын улсад ашиглахын тулд албан ёсоор баталгаажуулдаг гэрчилгээ юм.

Энэ нь олон улсын Апостиль конвенцын 125 оронд хүчинтэй. Өөрөөр хэлбэл, Апостиль авчихвал тухайн баримтыг дахин орчуулж, нотариатаар батлуулж, элчин дээр очиж цаг алдах шаардлагагүй.

Ямар баримтад Апостиль авч болох вэ?

  • Төрсний бүртгэлийн лавлагаа;
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа;
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
  • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
  • Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
  • Дархлаажуулалтын мэдээлэл гэх мэт

Яагаад хэрэгтэй вэ?

  • Өмнө нь Апостиль авахын тулд Консулын газарт очиж олон бичиг цаас бүрдүүлдэг байсан.
  • Харин одоо хаанаас ч, хэзээ ч E-Mongolia-гаас хүсэлтээ илгээх боломжтой боллоо.
  • Гэрчилгээ гарсны дараа үнэн зөв эсэхийг нь QR код эсвэл https://e-mongolia.mn/check холбоосоор шалгаж болно.

Энэхүү үйлчилгээ нь гадаадад сурах, ажиллах, амьдрах гэж байгаа монголчуудад маш их цаг, мөнгө хэмнэх шийдэл болж байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 95 этгээдийг илрүүлжээ
10 мин өмнө 1
Иргэдийн дуудлагад түргэн, шуурхай үйлчилж байна
12 мин өмнө 1
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
17 мин өмнө 2
Манай улсын 3 тамирчин хүрэл медалийн төлөө тулалдана
50 мин өмнө 8
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэрчилгээ олгож эхэллээ
1 цагийн өмнө 45
Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина
1 цагийн өмнө 9
Монголын шатарчид Самаркандад сюрприз барьж, дэлхийд түүхэн амжилт бүтээлээ
1 цагийн өмнө 44
"ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд “НАМРЫН ЦУГЛАРАЛТ”-аа амжилттай зохион байгууллаа
2026-09-27 32
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГАЛТТАЙ ДУНД АНГИ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
2026-09-25 45
АШУҮИС-ИЙН ТӨВ ХОТХОНЫ “СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-09-25 31
Дэлхийн ур чадварын байгууллагын 2027 оны ерөнхий ассамблэй Монгол Улсад болно
2026-09-25 38
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо
2026-09-25 37
Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгууллаа
2026-09-25 37
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ТӨМӨР ЗАМЧНЫ МЭРГЭЖЛЭЭР СУРГАЖ, АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА
2026-09-25 31
“CROSSRAIL INTERNATIONAL” КОМПАНИТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2026-09-25 32
Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSIRS цахим системийг хэрэглэж сурлаа
2026-09-25 31
Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой
2026-09-25 82
“Сумын төвийн дэд цүтцийг бэхжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих” төслийн явц, үр дүнг хэлэлцлээ
2026-09-25 73
Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа
2026-09-25 32
Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулах сургалт зохион байгууллаа
2026-09-25 37
1 / 1