2026.09.30 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.30/ Бизнес форумаар үргэлжилж буй юм.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, үйлдвэр, худалдааны дэд сайд Ильзат Касымовтой уулзлаа.Уулзалтын үеэр, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн "Энэ удаагийн уулзалт нь Монгол, Узбекистаны найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах боломжийг ярилцах завшаан болж байгаа"-г онцлон тэмдэглэв. Узбекистан улсын талаас, </strong>манай улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон цахилгаан бараа экспортлох бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. Нэхмэл оёдлын үйлдвэр өндөр хөгжсөн тул түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулж, Европын бусад улс руу экспорт хийх боломжтойг уламжлав. Хоёр улсын худалдааны эргэлт 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 32.1 сая ам.долларт хүрсэн бөгөөд&nbsp;экспортод хонь, ямааны мах, амьд хонь, адуу, үхрийн мах зонхилж байгаа нь цаашид мах, махан бүтээгдэхүүн, амьд малын экспортыг нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна.

Иймд, цаашид хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир боловсруулах болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр дэвшүүлсэн худалдааны эргэлтийг богино хугацаанд 10–20 дахин нэмэгдүүлэх, экспорт, импортын барааны нэр төрлийг өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол–Узбекистаны Хөнгөлөлттэй худалдааны хэлэлцээр чухал механизм болж байгааг онцлов.Монгол–Узбекистаны худалдааны харилцааг одоогийн махны экспортоос гадна ноос, ноолуур, арьс шир, боловсруулсан хүнс болон бусад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр төрөлжүүлэх, үүнийг Хөнгөлөлттэй худалдааны хэлэлцээрээр зах зээлийн нэвтрэлтийг хөнгөвчлөх нь цаашдын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл болж байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
46 мин өмнө 9
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
1 цагийн өмнө 8
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
1 цагийн өмнө 5
Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн болж байна
1 цагийн өмнө 5
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
1 цагийн өмнө 10
БНСУ-ын Чүнчоннам-до мужийн Чонан хотын ХАА-н бодлогын хэлтсийн дарга Пак Жэ Ун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
1 цагийн өмнө 4
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндэсний чиглэлийн төслийг өргөн барилаа
1 цагийн өмнө 23
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
1 цагийн өмнө 40
Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
2 цагийн өмнө 8
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
2 цагийн өмнө 35
Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
2 цагийн өмнө 42
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
3 цагийн өмнө 50
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв
3 цагийн өмнө 16
Б.Номин-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна
5 цагийн өмнө 14
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
5 цагийн өмнө 43
Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цагт нээнэ
5 цагийн өмнө 52
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
6 цагийн өмнө 62
Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
6 цагийн өмнө 14
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
6 цагийн өмнө 13
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
6 цагийн өмнө 13
1 / 1