2026.10.01 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нараас өнөөдөр /2026.10.01/ Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-т "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдгийг Б.Мөнхсоёл гишүүн энэ үеэр онцлов. Гэвч Үндсэн хуулийн холбогдох заалтыг сулруулж, Усны тухай хуульд 2025 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол орны усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барих үүд хаалгыг нээснээр байгаль орчин, усны нөөцийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байна гэв.

Гол, усны онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламжийг барихад газар шорооны ажил, суурийн цутгалтыг хийснээр усан сан бүхий газрыг бохирдуулж, үер усны гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж, усны нөөцөд сөргөөр нөлөөлдөг аж.


photo_2026-10-01_14-21-45 (2).jpgИймд усны онцгой хамгаалалтын бүсэд нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламж барихыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан байна.


photo_2026-10-01_14-21-46.jpgphoto_2026-10-01_14-21-47.jpgХуулийн төсөл батлагдсанаар газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, байгалийн баялгийг ашиглах төриин бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхииг нь баталгаажуулж, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
58 мин өмнө 4
"КАРЕК" бизнес форум 2026: Бүс нутгийн холболтыг хөрөнгө оруулалт, бизнесийн бодит боломж болгон хөгжүүлнэ
1 цагийн өмнө 46
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
2 цагийн өмнө 39
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийлээ
2 цагийн өмнө 8
Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилт амжилттай боллоо
2 цагийн өмнө 7
ХЗБХ: Хууль сахиулах үйл ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
2 цагийн өмнө 38
Б.Дашпүрэв: Салбарын мэргэжилтнүүдийг практикт суурилсан сургалтаар чадавхжуулах нь чухал
2 цагийн өмнө 9
Аравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
2 цагийн өмнө 11
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
4 цагийн өмнө 17
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
4 цагийн өмнө 51
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
4 цагийн өмнө 50
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
4 цагийн өмнө 53
Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа
4 цагийн өмнө 50
Монгол Улсын PISA-2025 үнэлгээний үндэсний үр дүнгийн танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо
5 цагийн өмнө 18
Энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож байна
5 цагийн өмнө 18
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
5 цагийн өмнө 19
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
6 цагийн өмнө 52
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт боллоо
6 цагийн өмнө 18
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
6 цагийн өмнө 50
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
7 цагийн өмнө 53
1 / 1