Чингэлтэй дүүргийн Ардчилсан нам "ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд “НАМРЫН ЦУГЛАРАЛТ”-аа амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Ц.Баатархүү үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,18,20,21 хороодуудын иргэд маань нэг дор хуран цуглаж, дүүрэг, хорооныхоо хөгжил, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил, санаачилгын талаар нээлттэй ярилцаж, санал бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийллээ.




Гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, санал санаачилгыг ажил хэрэг болгох, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь энэхүү уулзалт, цугларалтын чухал зорилго байлаа.
Мөн хамт олны нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлсэн хөгжөөнт тэмцээн, нөхөрсөг арга хэмжээнүүд зохион байгуулж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Та Ардчилсан намын гишүүн биш бол www.an.mn сайтаар, намын гишүүн бол “AN+” аппликэйшнээр нэвтэрч саналаа өгөх боломжтой юм байна.





Одоогоор сэтгэгдэл алга.