2026.11.07 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

10 гаруй жилийн дараа Ши Жиньпин, эхнэр Пэн Лиюаний хамт АНУ-д төрийн айлчлал хийнэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар есдүгээр сарын 23-аас 25-ны өдрүүдэд АНУ-д гэргий Пэн Лиюаний хамт төрийн айлчлал хийх гэж байна.

Энэ нь Ши Жиньпиний Вашингтонд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хийж буй анхны төрийн айлчлал болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг Жойнт Бэйес Авардс нисэх хүчний баазад биечлэн угтахаар төлөвлөсөн бөгөөд дараа нь Цагаан ордонд албан ёсны угтах ёслол, хоёр улсын удирдагчдын уулзалт, төрийн хүндэтгэлийн зоог зохион байгуулагдана.

Ши Жиньпин, Дональд Трамп нарын уулзалтаар АНУ, БНХАУ-ын харилцаа, худалдаа, тариф, ховор металлын нийлүүлэлт, хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Түүнчлэн Тайвань болон олон улсын геополитикийн нөхцөл байдал уулзалтын гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байгаа юм.

Хятадын Гадаад хэргийн яамнаас уг айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн БНХАУ-АНУ-ын харилцааны стратегийн болон урт хугацааны асуудлууд, мөн дэлхийн энх тайван, хөгжлийн талаар санал солилцоно гэж мэдээлжээ. Бээжин хоёр талын яриа хэлэлцээг нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн байна.

Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань мөн айлчлалын хүрээнд тусгай хөтөлбөрүүдэд оролцоно. АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамптай хамт соёлын чиглэлийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн бөгөөд хоёр улсын тэргүүн хатагтай нарын хөтөлбөр нь соёл, хүмүүнлэгийн харилцааг онцлох юм.

Айлчлалын төгсгөлд Ши Жиньпинд зориулсан хувийн цайны уулзалт болон Вашингтон дахь АНУ-ын Үндэсний архивтай танилцах хөтөлбөр багтжээ.

Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал нь худалдаа, технологи болон геополитикийн асуудлаарх өрсөлдөөн үргэлжилж буй үед АНУ, БНХАУ-ын өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх чухал уулзалт болж байна.

Эх сурвалж: Reuters.com

Сэтгэгдэл 0
0/1000
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 78
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 76
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 33
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 37
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 117
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 35
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 30
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 67
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 71
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 37
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 68
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 79
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 70
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 48
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 72
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 70
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 40
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 41
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
2026-11-06 36
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2026-11-06 72
1 / 1