2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.11.11) 10.55 цагт 57.1 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Н.Алтанхуяг, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, О.Алтангэрэл, С.Цэнгүүн, П.Сайнзориг, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Б.Пүрэвдорж, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, Дам.Цогтбаатар, Л.Мөнхбаатар, Х.Тэмүүжин, Э.Батшугар, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа нар оролцсон.


3f659d9882cd46f8aecf3e5da79d5198

Хуралдаанаар Хууль зүйн зөвлөмжийг хэлэлцсэн. Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийн нэгтгэсэн төслүүдийн талаар гаргасан Хууль зүйн зөвлөмжийг УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ш.Хишигсүрэн танилцуулсан.

d69d33fa47354a598436976fdccbc074

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшингээс ирүүлсэн мэтгэлцээн явуулах тухай албан бичгийн хариуг хүргүүлсэн талаар мэдээлэв. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.2.1, 11.2.2-т хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх үе шатанд төслийн үзэл баримтлалын хүрээнд болон анхны хэлэлцүүлгийн үе шатанд мэтгэлцээн явуулахаар заасан. Энэ асуудлын тухайд эцсийн хэлэлцүүлэг учраас мэтгэлцээн явуулах боломжгүй гэдэг хариу хүргүүлсэн талаар гишүүдэд танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв. Гишүүд, Цэцэд хандана гэдэг нь цөөнхөд эрх мэдэл олгож байна гэхээс илүү УИХ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргахаас сэргийлэхэд чиглэдэг гэдгийг онцлоод, хууль батлах квот, Үндсэн хуулийн хороотой болох шаардлага, хуулийн залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлыг хөндлөө.

Эцэст нь хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг таван өдрийн завсарлага авав.

e26e40a48a684d4c86821ae300a76cfe

Үргэлжлүүлээд, “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувийн саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

Байнгын хорооны тогтоолоор Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хууль зүй, дотоод хэргийн яамны албан тушаалтныг өөрчилсөн юм.

7fa0237d28434d5ab810f2addfa7547a

Хуралдааны төгсгөлд “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.7 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд хүлээн авах, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлт, материалыг хүлээн авах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахаар тогтов


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1